Биткоины ханш 89 мянган ам.долларыг давлаа
Биткоины ханш 89 мянган ам.долларыг давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ гэж Binance платформ мэдээлжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа биткоины ханш огцом өсөж эхэлсэн. Энэ сарын 5-нд крипто валютын ханш 73 мянган ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрсэн билээ. А
НУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулснаар крипто валютын алтан үе эхэлсэн гэж Binance крипто биржийн ерөнхий захирал Ричард Тэн онцолсон байна.
Биткоины үзэл баримтлалыг анх Сатоги Накамото нууц нэртэй хэрэглэгч /баг/ 2008 оны арваннэгдүгээр сард танилцуулсан билээ. Өдгөө биткоины дийлэнх хэсгийг олборлосон гэж үздэг.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих