22 дугаар байрыг 50 сая төгрөгөөр засварлаад удаагүй байжээ
Өвөрхангай аймагт багш, ажилчдын амьдардаг байрны дээвэр нуржээ. Үүнээс шалтгаалан эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар мэдээлэл цахим орчинд цацагдсан юм. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр байрны дээвэр нурсанаас шалтгаалан цахилгаан шон унах аюултай нөхцөл байдал үүссэн байна. Тухайн байр нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн багш, ажилчдын амьдардаг 22 айлын орон сууц аж. Байрны дээвэр нурснаас гэмтэж бэртсэн хүн байхгүй ч, оршин суугчид амьдрах газаргүй болсон талаар сумын иргэд хэлж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг барилгыг засаад удаагүй байсан гэх бөгөөд тендерт шалгарсан компани хоёр сарын ажлаа дуусгаж, сумын удирдлагуудад хүлээлгэж өгөөд удаагүй байсан гэнэ. Тухайн байрыг орон нутгийн төсвийн 50 сая төгрөгөөр завсарлажээ.Харин сумын Засаг даргийн зүгээс тухайн байрыг сумын комисс хүлээж аваагүй байсан бөгөөд дахин засварлах ажлыг тендерт шалгарсан "Сод-Ээл” компани хийж, гүйцэтгэнэ гэх мэдээллийг өгч байгаа юм.
https://news.mn/r/2762993/
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих