Байшингаа хэт ойрхон тулгаж барих нь гал түймрийн эрсдэлийг нэмдэг
Гэр хорооллын айл, өрхийн зай хэмжээ алдагдаж гэр, байшингаа хэтэрхий ойрхон тулгаж барьсан нөхцөл байдал нь гал түймэр гарах эрсдэлийг дагуулж байна.
Галын аюулгүй байдлын үндсэн дүрэмд гэр, байшин хоорондын зай 5 метрээс багагүй байх ёстой хэмээн заасан байдаг.
Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах нь гал түймэр гарах эрсдэлээс сэргийлнэ.
Пийшин, зуухны ойр орчимд дараах зүйлсийг байрлуулахыг хориглоно:
- Шатамхай шингэн
- Тэсэрч дэлбэрэх бодис
- Газ, хийн түлш
- Бензин, түлш
Гал түймэр гарах шалтгаанууд:
- Гэртээ шатамхай зүйл 250 гр-аас ихийг хадгалах
- Шатамхай зүйлсийн ойр гал асаахыг хориглох
- Ахуйн хэрэглээний хий алдагдах
- Тамхины ишийг хамаагүй хаях
- Цахилгаан хэрэгслийг залгаатай орхих
- Залгуураа салгалгүй орхих
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих