82 настай сенатор Берни Сандерс дөрөв дэх удаагаа сонгуульд нэр дэвшинэ

Screenshot 2024-05-08 145444АНУ-ын хамгийн өндөр настай улстөрч Берни Сандерс арваннэгдүгээр сард болох ээлжит сонгуульд Вермонт мужаас дахин нэр дэвшихаа мэдэгдлээ. 16 жилийн турш сенатороор ажилласан Сандерс даваа гарагт гаргасан видео мэдэгдэлдээ Вермонт мужийн иргэдэд талархал илэрхийлээд дахин нэг удаа улиран сонгогдох хүсэлтэйгээ хэлжээ. Улмаар сонгогдсон тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, жороор олгодог эмийн үнийг бууруулах, ахмад дайчдад чиглэсэн халамж үйлчилгээг өргөтгөх, үр хөндөлт, нөхөн үржихүйн эрхийг хамгаалах зэрэг нийгмийн хамгааллын чиглэлд идэвхтэй ажиллахаа амлажээ.

Сандерс энэ удаа сонгогдвол 89 нас хүртлээ Сенатын гишүүнээр ажиллана. 2007 онд Сенатад сонгогдохоос өмнө Төлөөлөгчдийн танхимд 16 жил суусан Сандерс мөн Мермонт хотын даргаар ажиллаж байв.

2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэрээ дэвшүүлэхээр сунгаанд оролцсон ч зүрхний шигдээсээр өвчилсөн тул нэрээ татаж байсан юм.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих