Баабар Н.Наранбаатарыг "чааваас, урлагчин л юм даа" гэв
УДЭТ-ын захирал Н.Наранбаатар Төрийн ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгч, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад туссан "Соёлын эрхийн бичиг" буюу 8.3 тэрбум төгрөгийн киноны ваучерын асуудлаар санал бодлоо илэрхийлсэн.
Энэ үеэрээ тэрбээр: "Харь орны кинонууд их гарч байна. Гудамжны хамгийн болохгүй үг хэллэг энд гарч байгаа. Яагаад энэ кинонуудыг хуулиар хааж болдоггүй юм бэ? Энэнээс чинь л болоод мафижилт, зодоон цохион, дээрэм зэргийг өөрсдийнхөө хөрсөнд дэлгээд тавьчихаж байна. Үүнээс болоод цэвдэг сэтгэлтэй хүн хайрлахгүй иргэд боловсорч байна. Эцэстээ энэ нь гэр бүл салалтад хүргэж байна." гэсэн дээд боловсрол эзэмшсэн хүн ярьж байна гэхэд эргэлзмээр хачин инээдтэй зүйл ярьсан юм.
Энэ тухай нийтлэлч Баабар: "Цэвдэг хүйтэн сэтгэлтэй, нигүүлсэх сэтгэлгүй, хүн хайрладаггүй залуус төрсөөр буй нэг төлөөлөгч нь энэ хөөрхий амьтан байнадаа. Чааваас урлагчин л юм даа?" гэжээ.
С.Сарнай
сонин.мн
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих