Авлигын хэрэгт холбогдсон “ДЦС-4”-ийн инженер Д.Гантогтохыг хялбаршуулах журмаар хэлэлцэнэ

mxlFB9AX1iX0jEhRYmz2Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын албан хаагч Д гэгч бусдаас авлига авч хууль бусаар гэрчилгээ олгосон хэрэг гарсан. Уг хэрэгт Төрийн банк, “ДЦС-4”, ХНХЯ-ны харьяа Ахмад настны үндэсний төв, СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд холбогдсон болохыг хэвлэлүүд бичиж буй.

АТГ-аас уг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Тэгвэл ТӨБЗГ-ын мэргэжилтэнд авлига өгсөн хэрэгт буруутгагдсан “ДЦС-4” ХК-ийн инженер Д.Гантогтоход холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хялбаршуулсан журмаар хэлэлцэхээр товложээ.

Д.Гантогтоход Эрүүгийн хуулийн 22.5.1 буюу өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон хэмээн яллагдагчаар татжээ. Өөрөөр хэлбэл, Д.Гантогтох үйлдлээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэхийг хүссэн байна.

Уг зүйл ангид нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ заажээ.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих