Таван жил дуншиж орж ирсэн төслийг ТААРУУ гэж үзэхийн учир

Diverse Team of Government Intelligence Agents Standing Around Digital Touch Screen Table and Satellite Tracking Suspect, Pointing at Display. Big Dark Surveillance Room.Үндсэн хуулийн  2019 оны өөрчлөлтөөс хойш таван жилийн хугацаанд хүлээлт дагуулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 3-ны өдөр УИХ-д өргөн мэдүүллээ. Уг хуулийн төслийг өргөн мэдүүлэх үүргээ Засгийн газар биелүүлэхгүй, хугацаа алдаж байна гэх үгс спикерийн амнаас өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хэдэнтээ унасан. Ер нь бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль шиг хуулийг эх барьж авах үүрэг хариуцлага Засгийн газарт ч, УИХ-д ч бүрэн хамаатай.

Төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндэсний баялгийн сан бусад сангууд шигээ “авлигын сан” болж болохгүй гэдгийг индэр дээрээсээ анхааруулна лээ. Товчхондоо бол, Үндэсний баялгийн сангийн тухай хууль шиг хуультай болох ёстой гээд буйн учиг шалтгаан нь манай бусад сангуудын намтар, замналууд дундаас эрүүл үйл ажиллагаатайг олох нь өвсөн дундаас зүү эрэхтэй ижил болохоор тэр л дээ. Тиймээс ч Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл дуншсан өнгөрсөн таван жилд, засаглал, хяналт,  менежментийн асуудлыг нь хэрхэн тусгах вэ гэдэг нь чухалд тавигдсаар ирсэн.

Харин өргөн баригдаад буй өнөөдрийн агуулгыг нь авч үзвэл, сангуудын засаглалыг улс төрөөс хараат бус байлгах зарчмын шийдэл байхгүй, нэг санг гурав хуваагаад гурван сайд удирдахаар тусгасан, тусдаа бизнесийн харилцаагаар зохицуулагдаад явдаг санхүүжилтүүдэд зарим сангийн хөрөнгийг зарцуулахаар заасан зэрэг нь учир дутагдалтай байгаа талаар О.Цогтгэрэл нарын гишүүд хэлж буй юм.

Өргөн мэдүүлсэн төсөлд:

Баялгийн сангийн хөрөнгө нь нийт ард түмний мэдэлд байх;

Ил тод, нээлттэй байх;

Үр ашигтай байх;

Бие даасан, хараат бус хөндлөнгийн хяналттай байх зэргээр тусгасан ч, Баялгийн сангийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрхийн талаар тусгасныг нь харвал, сангийн хөрөнгийг засаглах, удирдлагаар хангахад улс төрийн шууд нөлөөтэй байхаар ойлгогдож байна.

Уг нь дэлхийн улс орнууд үндэсний баялгийн сангийнхаа хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд компанийн нэгдэл эсхүл хөрөнгө оруулалтын менежментийн компани болон банкаар (төв банк, хөрөнгө оруулалтын банк) дамжуулан удирдах хэлбэрийн аль нэгийг сонгодог жишигтэй. Баялгийн сангийн мөнгөн хөрөнгийг компанийн нэгдлийн хэлбэрээр удирдан хөрөнгө оруулалтын янз бүрийн арга хэрэгслээр амжилттай өсгөн нэмэгдүүлж буй жишээнд Сингапурын “Темасек Холдинг”, БНХАУ-ын “Хөрөнгө Оруулалтын Корпорац”-ийг тус тус нэрлэж болно.

Засгийн газрын зүгээс дээрх олон улсын сайн туршлагад тулгуурлан үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүн болох Хөгжлийн сангийн хөрөнгийн удирдлагын хэлбэрийг компанийн нэгдлийн загварчлалаар хэрэгжүүлэхийг зорьж, “Хөгжлийн сангийн тухай” хуулийн төсөл боловсруулснаа өмнө нь танилцуулж байв. Гэвч эцсийн бүлэгт базаад оруулж ирж байгаа төсөл нь өмнөх сангуудын алдааг давтсан буюу зохицуулалт нь тодорхой бус байна.

Сануулахад, Монгол Улс 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хууль, 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тус тус баталснаар Хүний хөгжил сан, Төсвийн тогтворжуулалтын сангуудыг тус тус үүсгэн байгуулж байлаа. Эдгээр сангууд нь ашигт малтмалын салбараас орж ирэх төсвийн орлогын зохих хэсгээр бүрддэг сангуудад хуримтлал үүсгэх, хуримтлагдсан хөрөнгийг гадаад, дотоодын зах зээлд үнэт цаас, хувьцаа зэрэг санхүүгийн хөрөнгө оруулалт хийх буюу тогтворжуулалтын болон хуримтлалын зорилго бүхий Баялгийн сангийн хэлбэрээр ажиллах тодорхой шинж чанарыг агуулж, анх байгуулагдаж байсан юм. Гэвч бодит байдал дээр Баялгийн сангийн үүрэг  гүйцэтгэж чадаагүй.

Хүний хөгжил сангийн замналыг санахад, Чалко компанид өр тавин байж олж ирсэн мөнгөнөөс хагас их наядыг нь энэ санд төвлөрүүлж, иргэн бүрт 21 мянган төгрөг тарааж, сонгуулийн шоу хийцгээж байв. Сүүлд энэ сангийн өр, төлбөр Ирээдүйн өв санд шилжиж очсон.

Засгийн газрын мэдээллээс үзэхэд, Ирээдүйн өв санд Хүний хөгжил сангаас шилжиж ирсэн өр, төлбөрийг 2019 онд бүрэн барагдуулж дуусгажээ.

Ингэснээр Ирээдүйн өв санд хуримтлал үүсч эхэлж,  2022 оны жилийн эцсийн байдлаар 2,618.1 тэрбум төгрөгийн  хуримтлал үүссэн гэж буй ч сангийн хөрөнгийн удирдлага хэрэгждэггүй хэвээр байна.

Ирээдүйн өв сангийн үйл ажиллагааны талаарх Б.Баттөмөр гишүүний асуулгад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний өгсөн хариу мэдээлэлд дурдсанаар, Санд хуримтлал үүсч эхлэхтэй зэрэгцүүлэн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх институцийг байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх, хөрөнгийн удирдлагын Мандатыг боловсруулж, батлуулах зэрэг арга хэмжээг авч ажилласан гэжээ.

Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч хуулийн этгээд байгуулсан ч түүгээр дамжуулан сангийн хөрөнгийг гадаадын хөрөнгийн зах зээлд удирдах ажил удаашралтай байгааг дурдсан байдаг.

Учир нь ковид цар тахлын улмаас манай улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр  оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр  5 дугаар зүйлийг "Ирээдүйн өв сангийн хөрөнгийг 2025 он хүртэл 3асгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн  сангийн нэгдcэн дансыг удирдах, мөнгөн  хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулна" гэж өөрчилжээ.

Өөрөөр хэлбэл цар тахлын нөлөөллөөр  бий болсон эдийн засгийн хүндрэлийн үед Монгол Улсын гадаад валютын нөөцийг тогтвортой хадгалах, гадаад зээл, үнэт цаасны төлбөрийг хүлээсэн үүргийн хүрээнд хугацаанд нь барагдyyлах, олон улсын санхүүгийн зах зээл дээрх тодорхойгүй нөхцөл байдал, эрсдэлээс хамгаалах зорилгоор хойшлуулах, төгрөгийн ханшийн  огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, 2025 оноос эхлэн Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын санхүүгийн зах зээлд хэрэгжүүлнэ гэж үзжээ.

Ирээдүйн өв caнгийн тухай хуулийн 18.1, 18.7 дахь хэсэгт тус тус заасныг хэрэгжүүлэх хүрээнд 3асгийн газрын 2019 оны 303 дугаар тогтоолоор Ирээдүйн өв сан корпорацийг байryулж, дурмийг баталсан. Гэвч дээр дурдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хyyльд 2025 он хүртэл хугацаанд корпораци бие даан тогтвортой үйл ажиллагаа явyyлах бутэц, чадамжтай болох хуртэл сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран, санхүү, төсвийн асyyдал эрхэлсэн төрийн захиргааны төв байryуллага хэрэгжүүлэхээр тогтоосон байна.

Хyyлийн хэрэгжилтийг хангах хүрээнд Сангийн яамнаас сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж эxлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажилласан гэж мэдээлэлд дурджээ. Тухайлбал:

Гадаадын мэргэшсэн банк санхүүгийн байryуллагаар хөрөнгийг удирдyyлах,

Гэрээний үндсэн дээр сангийн хөрөнгийг Монголбанкаар дамжуyлан удирдах,

Дэлхийн банкны нөөцийн удирдлагын хөтөлбөрт хамрагдах зэрэг арга замyyдыг судалж, санал боловсрyyлжээ.

Эдгээр ажлын хүрээнд дөрвөн жил гаруйн өмнө буюу  2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 8-2/828 тоот албан бичгээр хөрөнгө орyyлалтын компаниудад сангийн хөрөнгийг удирдуулах талаар санал авах бичиг илгээжээ.

Тухайлбал, удирдаж буй хөрөнгийн хэмжээгээрээ эхний 40-д багтах компаниуд рyy холбоо тогтоон сангийн хөрөнгийг удирдyyлах талаар санал авах бичиг  илгээхэд, нийт 11 компаниас хариу, санал ирүүлжээ.

8 компани нь манай илгээсэн саналтай нийцэхгүй буюу пассив хөрөнгө орyyлалт хийдэггүй тул татгалзсан хариу ирүүлсэн бол 3 компани сангийн хөрөнгийг удирдах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг.

Мөн Сангийн хөрөнгийг Монголбанкаар удирдуулах чиглэлээр 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 8-2/74 тоот албан бичгээр хөрөнгийн удидрлагын хүрээнд чадавхи, хүний нөөц, дэд бүтцийг ашиглах, хамтран ажиллах, холбогдох гэрээний үндсэн дээр сангийн хөрөнгийг удирдуулах санал тавьжээ.

Монголбанк зөвхөн хөрөнгийн удирдлагыг "Санхүүгийн зyyчлалын гэрээ"-ний хүрээнд хэрэгжүүлэхээр гэрээний төслийг боловсруулж, Монголбанкнаас санал авчээ.

Хөрөнгө удирдсаны шимтгэлийг Монголбанкны зүгээс Дэлхийн банкны нөөцийн удирдлагын хөтөлбөр буюу RAMP-н шимтгэлтэй ижил хувиар тооцох санал гаргаж байсан бол Сангийн яамнаас шимтгэлийг хамгийн бага түвшинд буюу зөвхөн  төлбөр  тооцоо хийхтэй холбогдон гарах зардлаар хязгаарлах саналыг тавьсан гэсэн байна.

Ирээдүйн өв сангийн тухай хуульд сангийн хөрөнгийн удирдлагыг хараат бус, бие даасан хуулийн  этгээд болох Ирээдүйн өв сан корпорациар удирдyyлахаар заасан. Тус корпораци нь Ирээдүйн өв сангийн тухай хyyлийн 18.2-т заасны даryу хөрөнгө орyyлах шийдвэрийг мандат, хөрөнгө оруулалтын стратегийн хурээнд гаргахаар тогтоосон байна.

Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж эхлэх хүрээнд хөрөнгийн удирдлагын гол баримт бичиг болох "Хөрөнгийн удирдлагын мандат"-ыг Сангийн сайдын 2020 оны 10 дугаар тушаалаар баталсан боловч Ирээдүйн өв сангийн тухай хyyлийг дагаж мөрдөх журмын тухай хyyльд орyyлсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хэрэгжилт хойшлогдсон гэжээ.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд сангийн хөрөнгийг удирдахад баримтлах зарчмыг тогтоож, 6 дугаар зүйлд уг зарчмыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж өгчээ. Ирээдүйн өв сангийн тухай хyyлийг дагаж мөрдөх журмын тухай хуульд орyyлсан нэмэлт, өөрчлөлттэй  холбоотойгоор хуулийн 5.1.1, 5.1.3, 5.1.4, 6.1.1 дэх заалтуудын хөрөнгийн удирдлага хэрэгжих шаардлага үүсээгүй гэж Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдаж байсан.

Ирээдүйн өв сангийн тухай хуульд заасан сангийн opлогыг төвлөрүүлэх, хуримтлал үүсгэх чиглэлээр хуулийн хэрэгжилт сайн байгаа боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал, Орос-Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас манай улсад бий болсон эдийн засгийн хүндрэлээс үүдэн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч корпорацийн үйл ажиллагаатай холбоотой хэрэгжилт  удаашралтай байна.

Цаашид Ирээдүйн өв санг Монгол Улсын Ундсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёрт заасантай нийцүүлэн байгалийн баялгаас onox орлогыг Үндэсний баялгийн сангаар дамжyyлан одоо ба ирээдүй үеийн  иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажyyлах, газрын хэвлийн баялгийн өгөөжийг тэгш шударга хүртээхэд чиглүүлнэ гэж Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ  мэдэгдэж байсан.

Ерөнхий сайдын мэдээллээс үзэхэд, уг сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хуулийн этгээд болох Ирээдүйн өв сан корпораци гэж байгуулсан. Мөн сангийн хөрөнгийг Гадаадын мэргэшсэн банк санхүүгийн байryуллагаар хөрөнгийг удирдyyлах,  Монголбанкаар дамжуyлан удирдах зэрэг санал санаачилгууд гарсан ч аль нь ч ажил хэрэг болоогүй өнгөрчээ. Санд хуримтлагдсан хөрөнгийг байнга өсөн нэмэгдэх санхүүгийн нөөц болгон удирдах чадавх бүхий удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах ёстой Засгийн газар, УИХ  үнэн хэрэгтээ муу ажиллаж өнөөдрийг хүрсэн.

Тэгэхээр Ирээдүйн өв санг хараат бус удирдлагаар хангах эрх зүйн орчныг 2025 он хүртэл хуулийн хүрээнд хаачихсан Засгийн газар, УИХ үнэхээр жинхэнэ утгаараа  баялгийн гэгдэхүйц санг байгуулах эхлэлийг тавьж чадах уу гэдэг нь анхаарал татаж байна.

https://news.zindaa.mn/4u9f



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих