Дэлхийн III дайн болвол “Apple” ОХУ дахь бүх “iPhone”-ыг, “Google” “jailbreak”-гүй “Android” утаснуудыг идэвхгүй болгоно

image-ca6c4c2d-aaac-4e2b-9f53-9722745a88fdУкраины мөргөлдөөн дэлхийн дайн болж хувирвал барууны ухаалаг утас Орост ажиллахаа болино гэж Оросын Төрийн Думын Мэдээллийн бодлогын хорооны орлогч дарга Антон Горелкин “Telega Reality” сувагт өгсөн ярилцлагадаа анхааруулжээ.

Тэрээр “Би зарим шинжээчийн Дэлхийн III дайн гэж нэрлэдэг зүйлийн талаар ярьж байна. Энэ тохиолдолд “Apple” ОХУ-ын бүх “iPhone”-ыг, харин “Google jailbreak”-гүй “Android” утаснуудыг идэвхгүй болгоно гэдэгт би бүрэн итгэлтэй байна" гэжээ.

Ийм тохиолдолд Оросын эрх баригчид болон технологийн мэргэжилтнүүд барууны технологийн компаниудтай ижил төстэй арга хэмжээ авч магадгүй гэдгийг тэрээр анхааруулсан ч эдгээр үйлдэл нь юу байж болохыг тодорхой хэлээгүй байна. Мөн Горелкин ОХУ-д одоогоор барууны ухаалаг утас, тэдний ашигладаг программ хангамжийг орлох зүйл байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэсэн хэдий ч Оросын мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжиж байгаа, ялангуяа гадаадын хэд хэдэн компани тус улсын зах зээлээс гарснаас хойш 5-10 жилийн дараа бүх зүйл өөрчлөгдөж магадгүй гэж таамаглаж байна. Горелкин бол барууны технологийн хэрэгслүүд Орост ажиллахаа болино гэж мэдэгдсэн анхны хүн биш юм.

Барууны технологийн компаниуд Оросын хэрэглэгчдийн гар утсанд “Apple Pay”, “Google Pay” төлбөрийн үйлчилгээг ашиглахыг зогсоогоод байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан Украины мөргөлдөөн дэлхийн дайн болж хувирах магадлалын талаар мэдэгдсэн. Ням гарагийн орой Москва дахь сонгуулийн штабын байрандаа тэрээр НАТО-гийн цэргийг Украинд байршуулах боломжийн талаар АНУ тэргүүтэй цэргийн блокийн гишүүдийн сүүлийн үеийн мэдэгдлийн талаар “НАТО болон Орос хоёрын шууд сөргөлдөөн Дэлхийн III дайн үүсэхэд нэг алхам дутуу байна” гэжээ.

 https://www.rt.com/russia/594506-iphones-wont-work-world-war/



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих