Австралийн халдлагыг аав, хүү хоёр үйлджээ

FaSoAusАвстралийн Шинэ Өмнөд Уэлсийн Бонди далайн эргийн газарт гарсан халдлагыг аав, хүү хоёр үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Халдлагын улмаас нийт 16 хүн амиа алдсаны хамгийн бага нь 10 настай хүүхэд, хамгийн хөгшин нь 87 настай хөгшин байсан юм. Халдлага гарах үеэр Австралийн еврей иргэд Ханукка баярыг ёслон тэмдэглэж байжээ.

Цагдаагийн газрын мэдээллээс харвал халдлага үйлдсэн 50 настай этгээд нь газар дээрээ амь насаа алдсан бол 24 настай хүү нь эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт байна. Халдлага үйлдсэн 50 настай этгээд нь орон нутгийн бууны клубийн гишүүн, урт буу эзэмших зөвшөөрөлтэй байжээ.

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес энэ үйлдлийг “еврей иргэд рүү чиглэсэн хүмүүн бус үйлдэл” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Израиль болон Европын хэд, хэдэн улс орны төрийн тэргүүнүүд эмгэнэлийн цахилгаан ирүүлжээ.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих