Зеленский: НАТО-д элсэх зорилгоо орхиход бэлэн
Ням гарагт /2025.12.14/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын элч нартай дайныг дуусгах тохиролцооны талаар хэлэлцэв. Хэлэлцээний үеэр Зеленский Украин НАТО-д элсэхийн оронд АНУ болон Европын бусад улсаас аюулгүй байдлын баталгаа авах байдлаар буулт хийх боломжтой гэжээ.
Ийм буулт хийсэн ч гэсэн хэлэлцээнд өөрчлөлт гарахгүй байх хэмээн зарим мэргэжилтэн үзэж байна. “Cato Institute” дахь батлан хамгаалах болон гадаад бодлогын захирал Жастин Логан “Энэ юуг ч өөрчлөхгүй. Хэлэлцээг үндэс суурьтай хэлэлцэх хүсэлтэй хэмээн харагдах гэсэн оролдлого” гэжээ. Флоридагийн их сургуульд ажилладаг стратегийн судалгааны профессор Эндрю Михта хэлэхдээ Украин НАТО-д элсэх магадлал удаан хугацааны турш бодитой байгаагүй хэмээсэн юм.
Зарим мэргэжилтэн Зеленский том санал тавьсан гэж үзэж байна. Барак Обамагийн захиргаанд гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Бретт Бруен уг буултыг чухал бөгөөд бодитой хэмээн тодорхойлжээ. Тэр “Москва ямар ч буулт хийхгүй байхад Украин энх тайвны төлөө томоохон буулт хийх хүсэл эрмэлзлийг Зеленский харуулж буй явдал” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих