Ардчилал "гацах" нь Америкт хэвийн үзэгдэл болж байна
АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогссон өдрийн тоо нь шинэ дээд амжилт тогтоож байна. Өнгөц харахад энэ нь Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын талаарх маргаанаас үүдэлтэй мэт боловч бодит байдал дээрээ хоёр нам үйл ажиллагааг зогсоох явдлыг өөрсдийн улс төрийн тооцоог урагшлуулахад ашиглаж байгаа гэхэд болно.
Өөрөөр хэлбэл Трампын засаг захиргаа засгийн газрын үйл ажиллагааг зогсохыг ашиглан холбооны агентлагуудыг цомхотгож, Ардчилсан намыг сулруулахыг хүсч байгаа бол, Ардчилсан нам харин хатуу байр сууриараа дамжуулан намынхаа эв нэгдлийг бэхжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаархи олон нийтийн дэмжлэгийг нэгтгэхийг хүсч байгаа аж.
Намуудын туйлшрал улам бүр нэмэгдэж байгаа тул Засгийн газрын үйл ажиллагааг зогсоох нь улам бүр ойр ойрхон болж байгаа бөгөөд энэ нь Америкийн улс төрд хэвийн үзэгдэл мэт санагдах болж байна.
Наянтайн Далантай

Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих