Хойд Солонгост гадаад кино үзсэн иргэд цаазлуулж байна

Хойд Солонгос улс иргэдийн хувийн амьдралд тавих хяналтаа чангатгаж, гадаадын кино үзсэн хэргээр иргэдээ цаазалж байгааг НҮБ тайлагнажээ. Тодруулбал, Ким Жон Уны дэглэм цаазын ялтай хэргүүдийн нэр төрлийг өргөжүүлсэн тухай 14 хуудас тайланд дурдсан байна. Мөн өнөөгийн дэлхий дээр өөр ямар ч хүн ам ийм хязгаарлалтад өртөөгүй гэдгийг онцолжээ.
Гэтэл Хятад, Хойд Солонгосын хилийн хяналт улам чангарсан тул иргэд оргон зайлахад улам амаргүй болсныг саяхан дүрвэсэн 300 гаруй хүнтэй хийсэн ярилцлагаас ойлгож авчээ. Түүнчлэн технологийн дэвшил нь Умардын засгийн газарт төмөр нударгаа чангалах боломж олгох болсон аж.
Сүүлийн 10 жилийн хугацаанд дор хаяж зургаан шинэ хууль батлагдсанаар олон төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулах болсон байна. Үүнд, гадаадын контент, тэр дундаа телевизийн олон ангит кино үзэх, бусдад хуваалцах багтжээ.
"BBC"-ийн мэдээлснээр Канг Гюри гэх нэгэн эмэгтэй гурван найзын хамтаар Өмнөд Солонгосын контент үзсэнийхээ төлөө баривчлагдсан байна. Түүнийг хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүстэй хамт шүүсэн гэдгийг 2023 онд дүрвэсэн Гюри ярьжээ.
ЭХ СУРВАЛЖ: TELEGRAPH
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих