А.Баттулга боксын дэлхийн аварга болоход ганц л тулаан үлдлээ

hq720Английн Ливерпүүл хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ үргэлжилж байна. Өчигдөр/2025.09.13/  эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Монголын залуу тамирчин А. Баттулга хагас шигшээд Японы тамирчин Соукши Макиног ялж, ДАШТ-ий финалд шалгарлаа.
Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө Казакстаны тамирчинтай тулалдана.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг жингийн хагас шигшээ тулаанд дэлхийн аваргын мөнгөн медальт Л.Алтанцэцэг Энэтхэгийн тамирчин Минакшитай тулалдаж ялагдан хүлээснээр дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо. Ийнхүү тэрбээр Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн аваргын хос медальтай анхдагч боллоо.


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих