Хиймэл оюун ухаанд суурилсан торгуулийн арга хэмжээ 2026.01.01-нээс хэрэгжинэ
Өнөөдрөөс хиймэл оюун ухаанд суурилж иргэдэд торгууль ногдуулж эхэллээ гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Гэвч дээрх мэдээлэл худал болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс мэдэгджээ. Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах арга хэмжээ нь өнөөдрөөс бус 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Ирэх нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан автомат хяналтын системийн тусламжтайгаар:
Хурд хэтрүүлсэн,
Гэрлэн дохио зөрчсөн,
Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон,
Эгнээ байр буруу эзэлсэн,
Автобусны буудал дээр зогссон,
Зогсох шугам, үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн, урсгал сөрсөн,
Түр буюу хориотой газар тээврийн хэрэгслээ байршуулсан,
Явган хүний зам, ногоон байгууламж, орц гарц хааж зогссон автомашинд торгууль ногдуулдаг болох аж.

Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих