ЦЕГ: Ихэр нь биед халдахыг завдаад саатуулагдсан
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн байна.
Уг дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид очиход хоёр этгээд маргалдан хоорондоо зууралдсан байдалтай байсан бөгөөд алба хаагчид зөрчил гаргасан гэх этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн аж. Гэтэл энэхүү үйл явдлын дараа зөрчил гаргасан этгээдийн ихэр нь тус дэлгүүрт очиж, ажилтны биед халдахыг завдсаныг мөн саатуулах арга хэмжээг авчээ.
Зөрчил гаргасан этгээдүүд нь алба хаагчийн дэргэд дэлгүүрийн ажилтны биед халдаагүй, хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна.
Иргэдээс гаргасан гомдлын дагуу явуулсан албаны шалгалтаар алба хаагч үүргээ хэвийн гүйцэтгэжээ гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих