Франц улсад 80 жилд тохиолдоогүй том хэмжээний ойн түймэр дэгдлээ
Францын өмнөд хэсэгт сүүлийн 80 жилд тохиолдоогүй том хэмжээний ойн түймэр дэгдээд байна. Aude бүсэд дэгдсэн уг түймэр одоогийн байдлаар 15,000 га газрыг хамраад байгаа нь Парис хотын хэмжээнээс том газар нутгийг хамарсан гэсэн үг юм.
Сент-Лоран-де-ла-Кабрерисс тосгонд дор хаяж 25 орон сууц шатаж, нэг хүн амиа алджээ. Иргэд болон жуулчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж, олон зам хаагдаад байна. Үүнээс гадна ойролцоогоор 2,500 айл өрх цахилгаангүй болжээ.
Ерөнхий сайд Франсуа Байру уг тосгонд очиж, нөхцөл байдалтай танилцах үеэрээ “энэ бол урьд өмнө байгаагүй хэмжээний гамшиг” гэж мэдэгдсэн байна.
Гал сөнөөгчдийн мэдээлснээр түймэр 5.5 км/цагийн хурдтай тархаж байгаа бөгөөд 2,000 орчим албан хаагч галыг хянахаар ажиллаж байна. Орон нутгийн захиргаа түймэр “маш хурдтай” өргөжин тэлж байгааг анхааруулжээ.
Цаг уурын өөрчлөлт, халуун уур амьсгал түймрийн эрсдэлийг нэмэгдүүлж байна
Шинжээчдийн үзэж буйгаар Газар дундын тэнгисийн бүсийн халуун, хуурай уур амьсгал түймэр гарах эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ойн түймэр зөвхөн зундаа бус, хавар, намрын улиралд ч гарч болзошгүй болоод байгаа аж.https://itoim.mn/a/2025/08/07/world/lec?229d563153f145f225d363e5077f4c35
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих