Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна
Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа тааруу буюу коксжих нүүрсний арилжаанууд худалдан авагч талаас үнийн санал ирүүлээгүй.
6-р сарын эхний долоо хоногийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ийн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас, хатуу коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, баяжуулсан коксжих нүүрсний арилжаанууд тус тус худалдан авагчаас үнийн санал ирүүлээгүйгээр хаажээ.
“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ 52 хувьтай төмрийн хүдэр амжилттай арилжаалснаас бусдаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр хараахан амжилттай арилжаа хийгээгүй байна.
Он гарснаас хойш манай нүүрсний экспорт үнэ буурсан ч нэмэгдээгүй хэвээр. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтоор арилжаалсан нүүрс Хятадын талд 9.6 сая тонн болтлоо овоорсон байна.

Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих