Өглөөг секстэй угтах хэрэгтэйн 7 шалтгаан

buzzpgimg_544a0f19d5058
  1. Бүтэн өдрийн турш хайрттайгаа халуун дотно харилцаатай байна Яг л нөгөө “Зөв хөл дээрээ боссон” гэдэг шиг та хоёр хоёулаа өдрийн турш эрч хүчтэй байж, бие биедээ эрхэлж, бүх зүйл сайхан байх болно. Өглөөг өдрийг тодорхойлно гэдэг энэ шүү дээ.
  2. Чи илүү үзэсгэлэнтэй болно Тогтмол хугацаанд өглөө секс хийх нь царайг гэрэлтүүлж, үсийг гялалзуулах ид шидтэй. Дээрээс нь өдрийн турш сэтгэл санаа чинь сайхан байж, өөрийгөө үзэсгэлэнтэйгээр мэдэрч, инээмсэглэл тодруулна.
  3. Чамайг эрүүл байлгана Өглөөний секс чиний дархлааны системийг амин дэм шиг биш юмаа гэхэд тодорхой хэмжээгээр сайжруулж чадна. Дэргэд чинь хэн нэгэн ханиахад чи халдах вий гэж санаа зовохгүй байж болно гэсэн үг.
  4. Өглөөний мэдрэмж өдрийн турш хадгалагдана Оюун ухаан чинь ажил, хийх зүйлсийн жагсаалт, өдрийн хоол эсвэл сошиал медиа гээд юунд ч төвлөрсөн байж болно. Гэхдээ л өнөө өглөөний тэр халуухан мэдрэмж дотор чинь байсаар байх учраас хайрттайгаа уулзах оройг чи тэсэн ядан хүлээнэ. Аазгай хөдлөм…
  5. Биеийг чинь сэргээнэ Унтаж байх үед биеийн бүх үйл ажиллагаа амарч, удааширдаг. Харин өглөө биеэ бүрэн сэрээж, сэргээх хамгийн сайн арга нь секс юм.
  6. Амтат зүүдээ үргэлжлүүлээд …  Ийм тохиолдол цөөхөн л дөө. Гэхдээ хүн бүрийн амьдралд дор хаяж нэг удаа ийм зүйл тохиолдоно. Секстэй холбоотой зүүд зүүдлээд сэрэхэд сэрэл хөдөлж, өдөөгдчихсөн байдаг шүү дээ. Тэгэхээр өглөөний секс үүнийгээ бодитоор үргэлжлүүлэх боломжийг чамд олгоно гэсэн үг. Хайртыгаа өдөөж байгаад амтат зүүдээ үргэлжлүүлэн зүүдлээрэй.
  7. Хайртад чинь харин диваажин мэт л санагдах болно Эрэгтэй хүний дааврын давтамж гэж байдаг ба тэр нь тогмтол өөрчлөгдөж байдаг. Харин дийлэнх эрчүүдийн хувьд өглөөд дааврын ялгарал нь өндөр байдаг учраас өглөөд халуухан сэрүүлгээр сэрэх нь гайхалтай мэдрэмж байх болно.
Тиймээс өглөөг сексээр эхлүүлэх нь хосуудын харилцааг улам бат бөх, сонирхолтой, халуухан болгож аль алиных нь сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө. Хамгийн доод тал нь долоо хоногт 1 удаа ийм маягаар өглөөг угтах нь сайн. Гэхдээ нэг зүйлийг байнга санах хэрэгтэй. Хэдийд ч бай секс хийхдээ хэн нэг өөр хүний төлөө биш өөрийнхөө төлөө, хүсэж хийх нь зөв юм шүү. Тэр үед л чамд аз жаргалтай санагдана. Тэр үед л чи сексийг амьдралын нэг аз жаргалтай хэсэг гэж хүлээж авна.

Сэтгэгдэлүүд 823

Сэтгэгдэл бичих