Цагдаагийн хурандаа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ өгөхөөс татгалзжээ

SHUUHЦагдаагийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан нэр бүхий хурандаа хүүхдийн тэтгэмжээс зайлсхийж, бусдад сэтгэл санааны дарамт үзүүлэх болжээ.

Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Э гэгч нь одоогоос хоёр жилийн өмнө нэр бүхий саунаар үйлчлүүлж байхдаа нэгэн эмэгтэйтэй танилцаж, улмаар гэр бүлээс гадуур харилцаа тогтоож дундаасаа хүүхэдтэй болжээ.

Гэвч хурандаа өөрийн хүүхдэд тэтгэмж өгөхөөс татгалзаж, хүүхдийн ээжид сэтгэл санааны болон бусад хэлбэрийн дарамт үзүүлэх болсон талаар хохирогч эмэгтэйн талаас гомдол ирүүлээд байна.

Түүнчлэн хохирогчийн ярианд дурдагдсан нэр бүхий саун нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж, саун массаж гэх нэрийн дор бусдын биеийг үнэлүүлдэг байсан байж болзошгүй гэх бөгөөд мэдээллийн мөрөөр хөөж үзвэл, тус газрын ард мөн хуулийн байгуулууллагын алба хаагч нэр холбогдож байгаа нь анхаарал татаж байна.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих