Судан: Хөрсний гулгалтаас болж нэг тосгон газартай тэгшлэгджээ
Мара уулсын бүс нутагт орших нэгэн тосгонд хөрсний гулсалт болж, дор хаяж мянган хүн амь үргэдсэн тухай Суданы Чөлөөлөх хөдөлгөөн Даваа гаригт (2025.09.01) мэдэгдэв. Энэхүү харамсалтай явдлаас зөвхөн нэг хүн амьд гарчээ. Чөлөөлөх хөдөлгөөний удирдагч Абделвахид Мохамед Нурын мэдэгдсэнээр, хэдэн өдрийн турш үргэлжилсэн аадар борооны дараа буюу наймдугаар сарын 31-нд хөрсний гулсалт болсон байна. Улмаар Дарфурын бүс нутгийг удирддаг тус хөдөлгөөн НҮБ болон бусад олон улсын тусламжийн байгууллагаас хохирогчдын цогцсыг олоход тусламж үзүүлэхийг хүсчээ.
Абделвахид Мохамед Нур мөн "Тосгон бүхэлдээ хөрсний гулгалтаас болж газартайгаа тэгшлэгдсэн" гэж мэдэгджээ.Хойд Дарфур мужид Суданы арми болон Парамилитари Хурдан Тусгай Хүчний (RSF) хооронд хоёр жилийн турш иргэний дайн өрнөж буй. Улмаар уг мөргөлдөөнөөс зугтсан иргэд Мара уулсын бүс нутаг руу дүрвэдэг байв. Энэхүү иргэний дайн нийт хүн амын талыг өлсгөлөнгийн хямралд оруулж, сая сая хүнийг орон гэргүй болгосон бөгөөд Хойд Дарфурын нийслэл Аль-Фашир хот ширүүн тулаанд өртөж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих