Ши Жиньпин барууны эсрэг байр суурьтай удирдагчдыг Бээжингийн цэргийн парадад цуглуулна

image-165be3d0-b50e-4d18-b1df-13088d6bdeaeИрэх долоо хоногт Бээжинд болох цэргийн парадын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн хамгийн их хоригт өртсөн улс орнуудын удирдагчидтай зэрэгцэн зогсоно. Үүнд, Орос, Хойд Солонгос, Иран, Мьянмарын удирдагчид багтаж байна. Энэхүү явдал нь Барууны эсрэг эв санааны нэгдлийг харуулах алхам гэж ажиглагчид дүгнэж байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар есдүгээр сарын 3-нд болох “Ялалтын өдөр”-ийн парадад оролцохоор болсноо зарлаад буй. Уг өдөр Дэлхийн II дайнд Япон улс албан ёсоор бууж өгсөн юм.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан цэргийн жагсаалын индэр дээр суух төлөвтэй юм. Мөн гадаадад ховорхон зорчдог Мьянмарын хунтын удирдагч Мин Аун Хлайнг ирнэ гэж Хятадын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдэгдэв. Арван мянга гаруй цэрэг жагсах энэ арга хэмжээг барууны шинжээчид “Эмх замбараагүйтлийн тэнхлэг” гэж нэрлэж байгаа аж.
Энэ удаагийн парадад 26 орны төр, засгийн тэргүүн оролцох ч барууны удирдагч бараг байхгүй. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Ши Жиньпиний нөлөө, барууны удирдсан дэлхийн дэг журмыг өөрчлөхийг зорьж буй улс орнуудын эвслийг харуулах зорилготой аж.
undefined
“Ши Жиньпин хүчтэй, нөлөөтэй хэвээрээ, Хятадад сайн хүлээн зөвшөөрөгдөж байна гэдгээ харуулахыг хүсч байна” гэж Сингапурын Үндэсний их сургуулийн Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн дэд профессор Альфред Вү ярьжээ.
Барууны удирдсан дэлхийн дэг журмыг өөрчлөхийг зорьсон улс орнуудын холбоо болох “Тогтворгүй байдлын тэнхлэг” нь АНУ-ын ашиг сонирхлыг сөргүүлж, Тайванийн асуудал болон тэнгисийн тээврийн замуудыг хаах, харилцан эдийн засгийн тусламжаар хоригийг тойрч гарахыг эрмэлзэж байгаа гэж шинжээчид үзэж байна.
Барууны удирдагчаас Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич нар л парадад оролцоно.
Фицо Оросын эсрэг хориг арга хэмжээнд эсрэг байр суурьтай бөгөөд Москвад айлчилж байсан. Вучич ч мөн энэ тавдугаар сард Москвад айлчилжээ. Тэрээр ОХУ, Хятадтай харилцаагаа сайн байлгахыг хүсч байгаа ч Серби ЕХ-д элсэх зорилттой хэвээрээ гэж мэдэгдсэн.
Хятадын стратегийн түнш Орос улс Украинд халдсанаас хойш олон шатны барууны хоригт өртөж, эдийн засаг нь уналтын ирмэгт тулжээ. Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээр Украины хүүхдүүдийг хууль бусаар шилжүүлсэн гэх дайны гэмт хэрэгт буруутгагдсан Путин хамгийн сүүлд 2024 онд Хятадад айлчилсан. Тэр Барууны ертөнцөд ихээхэн тусгаарлагдаж, Украины асуудлаар томоохон буулт хийхээс зайлсхийсээр байна.
Хойд Солонгос 2006 оноос хойш цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрийнхөө улмаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригт орсон. Ким Жон Ун хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сард Хятадад айлчилсан.
БНХАУ дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс бөгөөд Ираны хоригт өртсөн газрын тосны экспортоос 90 хувийг худалдаж авдаг. Мөн Мьянмараас салхин турбин, эмнэлгийн тоног төхөөрөмж, цахилгаан автомашины үйлдвэрлэлд шаардлагатай ховор металл импортолдог. Энэ удаагийн Хятадын хамгийн том парадуудын нэгэнд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шик нар мөн оролцоно гэж Гадаад хэргийн дэд сайд Хонг Лэй мэдэгдэв.
НҮБ-ыг Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ли Жүнхуа төлөөлнө. Тэрээр өмнө нь Хятадын ГХЯ-нд олон алба хашиж, Италид, Сан-Маринод, Мьянмарт Элчин сайдаар ажиллаж байсан. Мөн Японы Ерөнхий сайд асан Юкио Хатояма парадад оролцоно.
Түүнчлэн, уг арга хэмээнд оролцох төр засгийн тэргүүн нарын жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багтсан байна.


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих