Зеленський “ялалтын төлөвлөгөө” нь бэлэн болсон гэдгийг мэдэгдэв

322964-19092024-1726708328-669728726-6EDS5IHFABPGHLLINVDZ57QBSUУкраины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн “ялалтын төлөвлөгөө” нь удаан хугацаанд зөвшилцсөний дүнд бэлэн болсон гэдгийг тэрбээр лхагва гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн сарын сүүлээр Зеленський дайныг дуусгах төлөвлөгөөгөө АНУ-ын Ерөнхийлөгчид танилцуулна хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэрбээр өнгөрсөн шөнө хийсэн бичлэгээрээ дамжуулан “Бидний ялалтын төлөвлөгөө бүрэн дууссан гэж хэлж болно. Бүх чухал зүйл, анхаарах ёстой асуудлыг төлөвлөгөөнд нарийн тусгасан.

Харин хамгийн чухал зүйл нь үүнийг хэрэгжүүлэх явдал. Энх тайвныг тогтоохоос өөр ямар ч нөхцөл байж болохгүй” гэжээ.

Зеленський төлөвлөгөөгөө Байденаас гадна Дэд ерөнхийлөгч Камала Харрис болон Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нарт мөн танилцуулах төлөвлөгөөтэй байгаагаа дурдаж байв.

Төлөвлөгөө нь зургаадугаар сард Швейцарт болсон энх тайвны төлөөх дээд хэмжээний уулзалтаас гарсан чухал үр дүнгүүдийг тусгасан аж.

Тэрбээр мөн энэ оны арваннэгдүгээр сард дахин дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд энэ удаад ОХУ-ыг урина гэжээ.

Эх сурвалж: RFE/RL



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих