Уул уурхай (3)

  • ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

    ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /Reuters/. “ОПЕК+” бүлгийн орнууд ирэх оны эхний улиралд олборлолтоо нэмэгдүүлэхээ түр зогсоохоор шийдвэрлэсэн нь нийлүүлэлтийн илүүдэл үүсэх вий гэсэн болгоомжлолыг намжааснаар газрын тосны үнэ өнөө өглөөний арилжааны явцад өсжээ. Тодруулбал, “Brent” маркийн газрын тосны үнэ баасан гарагт нэг торх нь 7 центээр өссөн бол өнөө өглөө 47 цент буюу 0.73 хувиар өссөнөөр […]

  • “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдлээ

    Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай “Кью Эс Си” компанийн нэхэмжлэлтэй хэргийг өчигдөр(2025.10.27) 12 цагийн турш хянан хэлэлцэж 22:18 цагт шийдвэрийг танилцуулжээ. Шүүхээс “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Концессын гэрээг цуцалсан Засгийн газрын тогтоолыг […]

  • Нүүрсний 32 гэрээ, холбогдох бусад баримт бичгийг ил болгов

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай тогтоолын төслийг баталлаа. Үүний хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх болон Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны хуралдаанаар хэлэлцсэн “Монгол Улс, БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”- […]

  • Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна

    Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүн, Эрдэнэс Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд асан Намсрайн Цэрэнбаттай ярилцлаа. -Таны хувьд Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүн. Одоо зээлийн гэрээний хүүг өөрчлөх асуудал хүчтэй яригдаж байна. Энэ талын ажил хэр явж байна вэ? -Нэгдүгээрт, хувь нийлүүлэгчдийн зээлийг Оюу толгой гэж хуулийн этгээд Рио Тинтогийн хамаарал […]

  • “Стратегийн хамтын ажиллагаа” нэрийн дор “Чимээгүй хөрөнгө хуримтлал”

    1. Оюу Толгой уурхай: Дэлхийн хамгийн баян зэс алтны уурхай – Монголчууд яагаад “ажилчин” болов? • “Хувьцааны ид шид” илчлэгдэв үү? Кайманы арлуудад бүртгэлтэй оффшор компаниудаар дамжуулсан олон давхар эзэмшлийн хэлбэрээр гадаадын хөрөнгө оруулагчид “Оюу Толгой”-н 50%-иас дээш хувийг хянаж байна. Монголын Засгийн газрын ашиг хүртэх хувь 20%-иас ч доош. “Гэрээнд 34% гэж байсан, гэтэл […]

  • Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй

    Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос салгаж “Энержи ресурс” ХХК-д үлдээж байв. Тэр дундаа, уг ажлыг тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү хариуцаж хийсэн байдаг. Тодруулбал, Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 19-ний 16 дугаар хуралдааны XXIII тэмдэглэлээр “…Тавантолгойн орд газрын хайгуулын лицензийг буцаан авах талаар “Энержи […]

  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авахаар шийдвэрлэлээ

    Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг […]

  • “Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

    Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” шийдвэр гаргасан байдаг. Улмаар 2018 оны тавдугаар сарын 10-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ хуралдаж, “Таван толгой түлш” ХХК-ийг үүсгэн байгуулж байв. Тэр цагаас хойш Монгол Улс түүхэндээ анх удаа шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн айл өрхөд нийлүүлж эхэлсэн юм. Шахмал түлшний гол түүхий […]

  • “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр Х.Пүрэвжаргалыг томилжээ

    Ерөнхий сайдын шийдвэрээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Б.Дүгэржав нь энэ оны нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан бөгөөд ажлын байран дээрээ архидан согтуурч, танхайрсан гэх асуудалд нэр холбогдоод байсан юм. Өнөөдөр түүний оронд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Х.Пүрэвжаргалыг “Тавантолгой төмөр […]

  • “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ шууд гэрээгээр арилждаг болох уу?

    Засгийн газраас наадмын өмнөхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ-өөр нь У.Бямбасүрэнг томилсон. Тэрбээр 1994-1997 онд “Монгол даатгал” ТӨУҮГ-т мэргэжилтэн, менежер, 1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер, 2004-2007 онд ХХАА-н сайдын зөвлөх, 2007-2010 онд МАСЗХ-ны генсек, 2010-2012 онд НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2015 онд “Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ийн дарга, 2015 оноос […]

  • TASS_73084020-810x500 Орос улс нүүрсний салбартаа 800 сая долларын тусламжийг төлөвлөж байна

    Оросын засгийн газар нүүрсний салбартаа зориулж 63 тэрбум рубль буюу 802 сая ам.долларыг төлөвлөж байна. Тус улсын Сангийн яамны мэдэгдсэнээр, энэ нь хориг арга хэмжээнээс болж үнийн уналт, экспортын саад бэрхшээлийг даван туулах зорилготой. Төлөвлөгөөний дагуу Оросын нүүрсний компаниудад ашигт малтмалын олборлолтын татвар болон зарим даатгалын шимтгэлийг 2025 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулах эрхийг олгоно. Пүүсүүдэд […]

  • nuursoptekkk Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

    Ер нь, “…Нүүрсний хулгай байсан уу, үгүй юу” гэдэг эргэлзээ одоог хүртэл тайлагдаагүй байна. Учир нь, нүүрсний хулгайтай холбоотой буруутан одоог хүртэл шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байгаа юм. Уг нь, 2022 оны арванхоёрдугаар сарын ид хүйтнээр улс даяараа нүүрсний хулгайг эсэргүүцэж, Сүхбаатарын талбай дээр жагсаж байлаа. Тухайн үед нүүрсний хулгайг мөрдөх байгууллагуудын ажлын хэсэг “…Нүүрс худалдах, […]

  • oyutolgoi-entree “Онтрэ”-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

    Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр “Онтрэ” компанитай ойлголцох шаардлага үүсээд байгаа. Энэ оны хоёрдугаар сараас хойш тулаад ирсэн сэдэв боловч дунд нь Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцорч, шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа ч байгуулж амжаагүй байна. “Онтрэ” нь өөрийн эзэмшил дэх хоёр талбайгаа “Оюу толгой” ХХК-д шууд шилжүүлэх хэлцлийг Монголын Засгийн газрын […]

  • 1749793283684b85d658527 Газрын тосны үнэ огцом өсжээ

    ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын тал Иранд цохилт өгснөө мэдэгдсэнээр Ойрх Дорнод дахь хурцадмал байдал улам даамжирч, улмаар газрын тосны нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлолоос үүдэн газрын тосны үнэ өнөө өглөө 5 хувиар өсөж, сүүлийн хоёр сар гаруйн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрчээ. Тодруулбал, Brent маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 3.91 ам.доллар буюу 5.64 хувиар өсөж, нэг торх нь 73.27 ам.доллар болсон нь дөрөвдүгээр сарын 3-наас […]

  • unnamedtum Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

    Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа тааруу буюу коксжих нүүрсний арилжаанууд худалдан авагч талаас үнийн санал ирүүлээгүй. 6-р сарын эхний долоо хоногийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ийн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас, хатуу коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, баяжуулсан коксжих нүүрсний арилжаанууд тус тус худалдан авагчаас үнийн санал ирүүлээгүйгээр хаажээ. “Эрдэнэс […]

  • 4f83de48a196ee4c020a86fa203cc6ce Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

    Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн мэддэг болсон. Техник технологи асар хурдтай хөгжихийн хэрээр бидний мэддэг гар утас, компьютерийн литиум батерей гээд өдөр тутмын хэрэглээнд шаардлагатай электрон тоног төхөөрөмжүүдийг ховор элементийг боловсруулан хийдэг гэдгийг бид мэднэ. Гэхдээ зөвхөн бараа бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй улс орнуудын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц цөмийн эрчим хүч, цөмийн […]

  • dbcea9_RIO-TINTO-FEATURED-IMAGE_x974 Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар “Рио Тинто”-г авлигын асуудлаар шүүхэд өгчээ

    Тавдугаар сарын 20 буюу өнгөрсөн долоо хоногт Монголын Засгийн газар “Рио Тинто” группийн авлигын асуудлаар шүүхэд өгчээ. Энэ талаарх Financial Review сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэе. Financial Review: Монгол Улсын Засгийн газар Рио Тинто компанийг Оюу толгой зэсийн ордтой холбоотой улс төрийн авлигын хэрэгт буруутган шүүхэд нууцлал бүхий нэхэмжлэл гаргасан нь тус улсын Засгийн газар […]

  • 1747723339uranium-1140x640-1 Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

    2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны бүтээгдэхүүн импортолсон нь нийт 22 тэрбум еврогийн эрчим хүчний импортын багахан хувийг эзэлж буй боловч Оросын уранаас хамааралтай байдал нь стратегийн ноцтой эрсдэл үүсгэх тул ураны импортыг үе шаттайгаар зогсоох, илүү тодорхой стратеги боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн ЕХ-оос үзэж байна. Боловсруулсан, боловсруулаагүй, баяжуулсан уран болон түлшний […]

  • 174648638011 Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

    Уг нь хоёр жилийн өмнө, “…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ашиглахад шаардагдах усны эх үүсвэрийг шийдвэрлээгүйгээс цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орох боломжгүйд хүрчээ” гэсэн дүгнэлтийг төрийн хяналт, шалгалтын байгууллагаас хийж байв. Гэсэн ч, олон жил яригдсан Тавантолгойн уурхайн нүүрсийг угаах, баяжуулах үйлдвэр өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад орсон. Албаныхан “…“Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн төслийн […]

  • 232ad43737aacbdc045c83e3496e6248 Э.Бат-Үүл: Оросын олигархиудтай нийлж Монголын уул уурхайн баялгийг булаах тэмцэл өрнөж байна

    Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцлаа. -Төр хувийн өмчийг хурааж авна гэж тод чанга дуугардаг болчихлоо. Гэтэл бид чимээгүй сууцгаасаар. Энэ чимээгүй байдал хэр удаан үргэлжлэх бол? -Хувьсгал яг ийм нөхцөлд гардаг. Хүн төрөлхтний түүхээс харахад бүх хувьсгалыг татвар төлөгчид гаргасан байдаг юм. Төрд нь авлига цэцэглэж, эцэс сүүлдээ өмчийг нь хураасан, татвар төлөгчид амьдарч орших […]