ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 27 /Kazinform/. Хүнд шилжүүлэн суулгах зорилгоор гахайн эрхтэнүүдийг ургуулдаг фермерийн аж ахуйг Японы нэгэн гарааны компани Осака мужид байгуулж байгаа тухай “Nikkei Asia” сонинд мэдээлжээ. Тус компани АНУ-ын биотехнологийн компанитай хамтран энгийн гахайн эсийг хувилах аргаар гахайг үржүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Ингэхдээ эхлээд биологийн материалын генийг хувирган өөрчилж, шилжүүлэн суулгасны дараа […]
Энэ оны физиолог, анагаах ухааны Нобелийн шагналыг Мэри Э.Брунков, Фредерик Рамсдел, Шимон Сакагүчи нар “Хүний эрүүл эд эсийг устгахаас сэргийлдэг дархлааны тогтолцооны механизм болох “Т” эс, түүний үйл ажиллагааг нээсэн” бүтээлээрээ хүртлээ. Тэдний нээлт дархлааны тогтолцоо хэрхэн ажилладаг, аутоиммунийн өвчнийг яагаад хүн бүрд тусдаггүйг ойлгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хэмээн Нобелийн хорооны дарга Олле Кемпе тэмдэглэсэн […]
Живсэн хөлөг онгоцнуудыг татаж гаргадаг компанийн шумбагчдын баг 1 сая ам.доллароор үнэлэгдэх эрдэнэсийг Флоридагийн эргээс олжээ. Алт, мөнгөн зоос болон ховор эдийн өлгийн зүйлс 1715 оны долоодугаар сарын 31-ний өдөр бусад хөлөг онгоцны хамт сүйрсэн Испанийн галеон хөлөг онгоцонд байсан гэнэ. Энэхүү флот нь колони улсуудад олборлосон алт, мөнгө, үнэт чулууг Шинэ ертөнцөөс (Америк, Австрали) […]
АНУ-ын эрдэмтэд хүний арьсны эсээс гаргаж авсан ДНХ-г ашиглан анх удаа хүний үр хөврөл бий болгожээ. Энэхүү технологи нь хүний биеийн үндсэндээ бүх эсийг ашиглан шинэ амьдрал бий болгох боломжийг олгож байгаа тул насжилтаас эсвэл өвчнөөс шалтгаалсан үргүйдэлтэй тэмцэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна. Энэ аргыг ашигласнаар мөн ижил хүйстэн хосууд өөрсөдтэй нь […]
Их биеэрээ дүүрэн урт ясан өргөстэй үлэг гүрвэлийг “хамгийн хачин жигтэй” үлэг гүрвэлүүдийн нэг гэж үзэж байгааг “Nature” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд дурджээ. Одоогоос 165 сая жилийн өмнө манай гараг дээр амьдарч байсан Спикомеллус нь танк шиг биетэй гэдгээрээ алдартай өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдийн бүлэг болох дэлхийн хамгийн эртний анкилозавр ажээ. Спикомеллусын зургийг 2019 […]
Өнгөрсөн сард АНУ-ын Калифорни мужийн оршин суугч, 77 настай Шэрон Лэйн дэлхийг 15 жилийн хугацаанд аялан тойрох усан онгоц дээр амьдрах эрх авсан байна. “Odyssey” нэртэй тэрхүү онгоц нь аяллаа огт зогсоолгүй явсаар байх юм. Тус онгоцыг эзэмшдэг “Villa Vile” компани зорчигчдодоо “Odyssey” дээр байртай болох боломж гаргаж өгчээ. 2024 оны аравдугаар сард нээлтээ хийсэн […]
SpaceX компани чандар бүхий капсулуудыг сансарт хөөргөжээ
БРАУНСВИЛЛ, 2025 оны зургаадугаар сарын 25 /azertag/. Америкийн “SpaceX” компани “Transporter 14” хөтөлбөрийнхөө хүрээнд хэдэн арван сансрын төхөөрөмжийг “Falcon 9” зөөгч пуужингаар тойрог замд гаргажээ. “SpaceX”-ийн пуужин жижиг хиймэл дагуулууд болон шинжлэх ухааны төхөөрөмжүүдээс гадна “The Exploration Company”-ийн нэгэн ер бусын ачааг тээвэрлэсэн аппаратыг тойрог замд гаргасан байна. Уг төхөөрөмж дотор 150 орчим хүний ДНХ, чандарласан шарил […]
Нарны өмнөд туйлын анхны дүрс бичлэгийг хийжээ
Европын Сансрын агентлагийн Solar Orbiter сансрын хөлөг Нарны өмнөд туйлын анхны дүрс бичлэг, зургуудыг дэлхий рүү илгээжээ. Энэхүү шинэ баримтууд нь эрдэмтдэд “Нар хэрхэн хүчтэй шуурганаас нам гүм үе рүү шилждэг” болохыг судлах боломж олгоно. Нарны идэвхжил огцом нэмэгдэх үед хиймэл дагуулын харилцаа холбоонд нөлөөлөхөөс гадна дэлхийн эрчим хүчний сүлжээг эвдэн сүйтгэж болзошгүй тул энэ […]
Добермэн нь ухаалаг, сэрэмжтэй, үнэнч…
Нохой сонирхогч хүүхэд, залуустаа зориулж бид бүхний сайн мэдэх болсон Добермэн /Doberman Pinscher/ үүлдрийн нохойны талаарх зарим сонирхолтой мэдээлэл, гэрэл зургуудаас хүргэж байна. Добермэн XIX зууны сүүлээр Германд хамгаалалтын нохойгоор хөгжүүлэгдсэн байна. Түүний нарийн гарал үүсэл нь тодорхойгүй боловч Rottweiler, хар болон бор шаргал терриер, German Pinscher-үүдийн дундаас бий болсон гэж үздэг. Гөлгөр үс, спортлог […]
K2-18b гараг дээр амьдрал байх боломжтойг илтгэх ул мөр дахин илэрлээ
АНУ-ын Сансар судлалын байгууллага /НАСА/-ын Жэймс Уэбб дурангийн тусламжтайгаар K2-18b гараг дээр амьдрал байх боломжтойг илтгэх хоёр дахь молекулыг илрүүлжээ. Кэмбрижийн их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр дэлхий дээр энгийн организмуудын үйл ажиллагааны үр дүнд бий болдог молекул тус гаргаас олдсон аж. Гэхдээ уг гараг дээр амьдрал байгааг батлахын тулд дахиад олон нотолгоо шаардлагатайг хэлсэн. Энэ талаар […]
Хятадын сургуулиуд хиймэл оюун ухааны хичээл заана
2025 оны намраас эхлэн Бээжингийн бага болон дунд сургуулиудад хиймэл оюун ухааны тухай хичээл заахаар болжээ. Бээжингийн боловсролын хорооны мэдэгдэлд дурдсанаар, бага болон дунд сургуулиуд хичээлийн улирал бүр хиймэл оюун ухааны хичээлд зориулж дор хаяж найман цаг гаргах ёстой. Ингэхдээ үүнийг бие даасан хичээлийн хувиар орох эсвэл мэдээллийн технологийн хичээлтэй хамтатгахыг санал болгож байна. Бага […]
Хүний шүдийг анх удаа лабораторид ургуулжээ
Их Британийн Хааны коллеж, Эзэн хааны коллежийн эрдэмтэд хамтран анх удаа хүний шүдийг лабораторийн нөхцөлд ургуулжээ. Эрдэмтэд хүний шүд ургахад таатай орчинтой ижил материал бүтээсэн байна. Үүний ачаар эсүүд дохио авч, шүд ургуулж эхэлдэг аж. Эл материалыг пломбын оронд ашиглавал хүний эрүүнд ургаж, эргэн сэргээгдэх боломжтой аж. Эрдэмтдийн бүтээлийг лабораторийн нөхцөлд ургуулах эсвэл хүний эрүүнд суулгаж, […]
Эгчийнхээ савыг шилжүүлэн суулгуулсан эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ
Их Британид анх удаа сав шилжүүлэн суулгуулсан эмэгтэй анхны хүүхдээ тээж төрүүлжээ. Хүүхдийн ээж, 36 настай Грейс Дэвидсоны сав төрөлхийн хэвийн биш байсан ба 2023 онд эгчийнхээ савыг суулгуулсан нь тухайн үед Их Британид хийсэн цорын ганц амжилттай хийгдсэн энэ төрлийн мэс засал болж байв. Дэлхийд ийм төрлийн 135 орчим хагалгаа хийж 65 орчим хүүхэд мэндэлжээ […]
Эрдэмтэд хорт могойн төрөл зүйл Ази тивээс гаралтай болохыг тогтоожээ
Шинэ судалгаагаар хорт могойн төрөл зүйлийн овог болон түүний ойрын төрөл төрөгсдийн эх орон урьд өмнө нь бодож байсан шиг Африк тивээс биш Ази тивээс гаралтай болохыг тогтоожээ. Эрдэмтэд 52 төрөл, 22 овгийн 65 төрлийн могойн геномд дүн шинжилгээ хийжээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд хорт могойн төрөл зүйл болон түүний ойр төрлийн бүлгүүдийг багтаасан Elaphoidia […]
Ганцаараа байх нь хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Ганцаардал өдөрт 15 тамхи татсантай адил, сөрөг нөлөөтэй. Гэхдээ бид харилцаа холбоо тогтоох боломж хамгийн сайн хөгжсөн эрин үед амьдарч байна. Ухаалаг утсаар та хэнтэй, хэзээ ч, хаана ч байсан холбоо тогтоож болно. Иймд бидний нэг өдөрт хүлээн авдаг мессежний тоо ихээхэн өссөн тул зарим хүн бусдаас тусгаарлагдан, ганцаараа байхыг хүсдэг. Тэгвэл үүний тэнцвэрийг хэрхэн […]
Энэтхэгийн Хиндү шашинтнууд яагаад бохир заваан Ганга мөрний усанд ордог вэ?
Хиндү хүмүүсийн хамгийн ариун дагшин гэж үздэг Ганга мөрөн нь Гималайн нуруунд орших Энэтхэгийн Ганготри тосгоноос эх авдаг. Уг гол тэндээс эх авч Хойд Энэтхэгийн тэгш тал нутгаар дамжин Бенгалын булан хүртэл урсаж, 2.5 мянган км замыг туулдаг байна. Хиндүчүүдын хувьд Ганга мөрөн бол бүх ариун усны эх гэж тооцогддог ба Ганга гэдэг нь Ганга […]
Дулаан болон хүйтэн агаарын ялгааг та мэдэх үү?
Дулаан, хүйтэн агаарын гол ялгаа нь температур юм. Дулаан агаар хүйтэн агаарын температурын зөрүү нь агаарын нягтшил, даралт, чийгшил зэрэг олон шинж чанарт нөлөөлдөг байна. Дулаан агаар нь хүйтэн агаараас бага нягттай байдаг бөгөөд агаар дулаарч, молекулууд илүү хурдан хөдөлж, тархаж, илүү хөнгөн болж өгсөхөд хүргэдэг ба үүл, хур тунадас болон бага даралтын орныг үүсгэдэг […]
Дэлхий дээр бүртгэгдэж байсан хамгийн хүйтэн температур
Дэлхийн хамгийн хүйтэн температур 1983 оны долоодугаар сарын 21-нд Антарктид дахь Восток станцад -89.2°C хүртэл хүйтэрсэн нь албан ёсоор бүртгэгдсэн хамгийн хүйтэн температур юм. Энэ станц нь Антарктидын тивийн төв хэсэгт, Өмнөд туйлаасаа ойролцоогоор 1000 км зайд, 3488 метрийн өндөрт байрладаг. Востоок станц нь өндөрлөг газар, туйлын урт шөнө, хуурай агаар, мөсөн бүрхүүлтэй орчинд болох […]
Бенну астероидоос “амьдралын тоосго” гэгддэг элементүүдийг илрүүлжээ
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 30 /The Independent/. Амьдрал үүсэн бий болоход чухал үүрэгтэй органик нэгдлүүд, эрдэс бодисуудыг Бенну астероидын дээжээс илрүүлжээ. АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Осирис-Рекс” аппаратаар авчирсан сансрын биетийн дээжүүдэд амьдрал үүсэн бий болоход шаардлагатай гол элементүүд төдийгүй эртний усны ертөнцийн ул мөр агуулагдаж байгаа аж. Энэхүү нээлт нь манай гарагтай астероид мөргөлдсөний […]
АНУ-ын ерөнхийлөгч нарын тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд дундаа завсарлагатайгаар хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан болон ерөнхийлөгч нарын жагсаалтад хоёр дугаар авсан Цагаан ордны хоёр дахь тэргүүн болох юм байна. 1885-1889 болон 1893-1897 онуудад Америкийн 22 болон 24 дэх ерөнхийлөгч Гровер улс орноо удирдаж байжээ. Трамп мөн Цагаан ордонд ирэхийн өмнө төрийн ямар нэгэн албан тушаал хашиж […]