Эрдэмтэд хорт могойн төрөл зүйл Ази тивээс гаралтай болохыг тогтоожээ

17442399772Шинэ судалгаагаар хорт могойн төрөл зүйлийн овог болон түүний ойрын төрөл төрөгсдийн эх орон урьд өмнө нь бодож байсан шиг Африк тивээс биш Ази тивээс гаралтай болохыг тогтоожээ.

Эрдэмтэд 52 төрөл, 22 овгийн 65 төрлийн могойн геномд дүн шинжилгээ хийжээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд хорт могойн төрөл зүйл болон түүний ойр төрлийн бүлгүүдийг багтаасан Elaphoidia супер овог 35-46 сая жилийн өмнө Азид тивд үүсчээ.

Эдгээр могойнууд Ази тивээс Африкийг дөрвөн удаа колоничилжээ. Анхны нүүдлийн давалгаа 24-37 сая жилийн өмнө Афро-Малагаси гэж нэрлэгддэг овгийн нийтлэг өвөг дээдэс тус тивд ирэх үед болжээ. Хожим нь 12-24 сая жилийн өмнө Африкийн кобрагийн өвөг дээдэс Африк тивд иржээ. Бүр хожим нь Африкийн эрээн могой болон мамбагийн өвөг дээдэс тэнд нүүж ирсэн байна.

Сонирхолтой нь Африкийн зарим төрөл зүйлүүд хожим Ази тив рүү буцаж эсвэл Европ тивийг колоничилжээ.  Хорт могойн төрөл зүйлүүд гол төлөв Берингийн хоолойгоор дамжин Америк тивд тархсан бөгөөд мөн Австрали, Далайн орнуудад тархжээ.

Эдгээр дүгнэлтүүд нь эртний чулуужсан олдвор дээр үндэслэсэн уг бүлгийн Африк гаралтай тухай өмнөх санаатай зөрчилдөж байгаа бөгөөд шинэ судалгаагаар эдгээр хорт могойн дэлхий даяар тархсан хувьсал, тархалтын талаар илүү нарийн төвөгтэй дүр зургийг харуулж байна.

Ж.Батдорж

Эх сурвалж: sciencexxi.com



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих