Метроны толгой гашилгам АСУУДАЛ

washington-810x500Викториа хатан хааны үед Лондоны метро шинэхэн байлаа. Тухайн үед Англид фаренгейтийн хоёр (-16.67°C) хэмээс ч илүү хүйтэн болдог байсан ч яндангуудыг тогтмол цэвэрлэдэг байжээ. Нацистуудын бөмбөгдөлтөөс Лондон хотыг хамгаалж байсан метро системийн 60 хувь нь өдгөө халуун өдрүүдэд ямар ч агааржуулалтгүй, эрүүл мэндэд ноцтой аюул учрахуйц болжээ. Тэгвэл Нью-Йоркийн метро 1904 оноос хойш зогсолтгүй ажиллаж байна. Харин одоо аадар борооны үеэр метроны буудлууд дотор хүрхрээнүүд үүсэх болов. Тавцан дээрх агааржуулалтын нүхээр ус орж, метроны туннел бүхэлдээ усан сан болон хувирч байна. Мөн шатаар гэнэт үер бууж, метроны үйлчилгээ ойр ойрхон зогсоход хүргэж байна. Энэ мэт шинэхэн баригдсан метроны системүүд хүртэл цаг уурын гамшигт нөхцөл байдлаас аюулгүй өнгөрч чадахгүй байна. Хятадын Жэнжоу хотод 2021 онд нэг цагийн дотор 20 см орчим хур тунадас орж, метроны галт тэрэгнүүд нь усан дор живж буй шумбагч онгоц шиг л байв. Улмаар хүмүүс айж, сандралдаж, ердөө 10 хүрэхгүй жилийн настай байсан шугам усанд автсанаас болж 14 хүн амиа алдсан юм.

Нью-Йоркийн нийтийн тээврийн газрын Уур амьсгалын тогтвортой байдал, дасан зохицох төлөвлөлтийн дэд захирал Эрик Уилсон хэлэхдээ “Бид Токио, Парис, Лондон зэрэг хотуудын метроны системүүдтэй холбогддог. Тэд ч гэсэн хүчтэй, гэнэтийн аадар бороонд нэрвэгдэж байна” гэжээ.

Өмнө нь метро нь газар дээрх эмх замбараагүй байдлаас зугтах аюулгүй газар байсан бол одоо харин аюул авчирч болзошгүй орчин болжээ. 20-р зууны үед баригдсан энэ дэд бүтэц нь өнөөгийн цаг уурын өөрчлөлтөд тохирохоор бүтээгдээгүй бололтой. Жишээлбэл, 2012 оны Сэнди хар салхи Манхэттэний хамгийн хуучин, нам доор байрлалтай метроны буудлуудыг усанд автуулж байв. Тэр үеэс хойш метроны хонгилыг хаах аварга хийлдэг бөглөө зэрэг шинэ технологи бий болсон. Гэхдээ эдгээрийг урьдчилан бэлдэх шаардлагатай. Учир нь гэнэт орсон ширүүн бороо хэдхэн минутын дотор гудамжийг үерт автуулахад тухайн бөглөө нь тус болохгүй. Уилсон цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, гамшигт үзэгдэл нь өөр, өөр асуудлыг үүсгэдэг гэв. Ялангуяа метро нь нуур, гол, усны хоолой зэрэг усаар хүрээлүүлсэн байдаг нь эрсдэл дагуулдаг.

Тэрбээр хэлэхдээ, "Ямар ч бороогүй өдөрт л гэхэд метроны систем даяар 50 сая литр орчим усыг гадагш шахдаг. Харин аадар борооны үед энэ хэмжээ хэд дахин нэмэгддэг” гэжээ.

Зарим насос 60 гаруй жилийн настай, гэхдээ хөрөнгө оруулалтын хөтөлбөрт шинэ насосууд заавал багтдаг аж. Гэхдээ хамгийн нүдэнд ил харагдах өөрчлөлт бол метроны эргэн тойронд барьж буй өндөрлөг хашлага, шатнууд юм. Жишээлбэл, Бруклинд байрлах "Union Street" ба "4th Avenue"-ийн "G" шугамын буудалд зорчигчид эхлээд хоёр шат өгсөөд метрондоо суудаг. Мөн юмсыг анхааралтай ажигладаг хүмүүс ган сандал эсвэл унадаг дугуйн тавцан шиг харагдах зүйлсийг олж харж магадгүй. Гэвч эдгээр нь үнэн хэрэгтээ ус зайлуулах төмөр сараалжийг өндөр болгосон хэлбэр бөгөөд борооны усыг метро руу оруулахгүй байхад зориулагджээ.

"Та цахим сүлжээнээс метроны буудал дотор таазнаас ус урсаж эвсэл асгарч буй бичлэгүүдийг үздэг биз дээ? Энэ нь ус зайлуулах системийн багтаамж хэтэрсэн тохиолдолд болдог. Эдгээр систем нь 12-15 см борооны усыг зайлуулах зориулалттай байдаг" гэж Нью-Йоркийн тээврийн газрын уур амьсгалын мэргэжилтэн Эрик Уилсон ярьжээ.

Сүүлийн жилүүдэд Лондоны метроны зарим хэсэг хэд хэдэн удаа үерт автсан бөгөөд хэт халуун цаг агаар нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Лондоны хөрс нь дулааныг хадгалах шаварлаг бүтэцтэй учир метроны туннел дэх температур амархан нэмэгддэг. Лондоны газар доорх метроны зөвхөн 40 хувь нь агааржуулалтын системтэй бөгөөд ихэвчлэн газрын гадаргатай ойрхон туннелд л агааржуулалт байдаг аж. Пикадилли шугамын шинэ галт тэрэгнүүд агааржуулалттай байх ч зарим шугамд агааржуулалт суурилуулах боломжгүй.

“Гүн шугамуудад агааржуулалт суурилуулах нь маш хүнд байдаг” гэж Лондоны нийтийн тээврийн байгууллагын Аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны захирал Лилли Матсон тайлбарлав. “Эдгээр шугамууд маш гүнзгий байрлалтай бөгөөд хангалттай агаарын солилцооны систем байхгүй. Тиймээс бид сэнс, супер сэнс зэрэг бусад шийдлүүдийг ашиглан дулааныг бууруулахыг хичээж байна” гэжээ.

Нью-Йорк болон Лондоны мэргэжилтнүүд санал нэгдэж буй зүйл бол метроны халалт, үерт авталт нь илүү том асуудлын зөвхөн нэг хэлбэр юм.

Өдгөө хотуудын дэд бүтэц, усны урсгалын систем нь өнгөрсөн зуунд тохируулан баригдсан тул орчин үеийн цаг уурт нийцэхгүй байна. Зарим тохиолдолд метроны халалт ба үерээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь тухайн буудлын ойролцоо цэцэрлэгт хүрээлэн байгуулах эсвэл мод тарих байдаг. Лилли Матсон хэлэхдээ “Энэ бол зөвхөн тээврийн асуудал биш, харин хотыг бүхэлд нь ногоон болгох, хэт халалтад тэсвэртэй болгох асуудал юм” гэжээ. “Бид илүү их мод тарьж, хотын гадаргууг ногооруулж, ус тогтоон барих тогтвортой шийдлүүдийг нэвтрүүлж байна. Үүний зэрэгцээ нийслэлийн орчны температурыг хэрхэн бууруулах вэ гэдгийг судалж байгаа. Энэ нь нийтийн тээвэр илүү найдвартай ажиллахад тус болно” гэсэн байна.

Нью-Йорк дахь "Nature Conservancy" байгууллагын захирал Билл Ульфельдер хэлэхдээ, ямар ч хотын гудамж талбайн гуравны хоёр нь цемент, асфальт зэрэг ус нэвтрүүлдэггүй гадаргуутай.
Бид энэ асуудлыг шийдэх ямар нэгэн арга олох ёстой" гэжээ. Бруклины хамгийн том хувийн өмчлөлийн газар болох "Green-Wood" оршуулгын газар хотыг илүү сайн усаа шингээдэг газар болох санал гаргасан. Үүнд зориулж "Nature Conservancy" байгууллага "Green-Wood"-д зориулж Нью-Йорк мужаас 1.7 сая ам.доллар, Нью-Йорк хотын захиргаанаас 650 мянган ам.долларын санхүүжилт авахад нь тусалжээ. Энэ санхүүжилтээр хуучин хар асфальтан замын зарим хэсгийг ус нэвтрүүлдэг хавтангаар сольж, газар доорх борооны ус хадгалах сав, мөн уур амьсгалын урьдчилсан мэдээн дээр үндэслэн автоматаар ус хадгалж эсвэл сулладаг систем бүхий "Sylvan" цөөрмийн байгууламжийг бий болгожээ. "Эдгээр гурван шийдэл нь жилд ойролцоогоор 208 сая литр борооны усыг нийтийн бохирын шугам руу орохоос сэргийлж байна" гэж оршуулгын газрын ногоон байгууламжийн дэд ерөнхийлөгч Жо Чарап тайлбарлав. "Green-Wood" оршуулгын газар нь Жорж Вашингтоны Лонг-Айлендын тулаан болсон гол түүхэн газар бөгөөд метроноос ч нэг зуунаар илүү настай, нийт 500 акр газар нутагтай бөгөөд уул, хөндий, мөстлөгийн гаралтай цөөрөм, явган хүний замуудаас бүрдэнэ. Тус байгууллага нь хөршүүддээ өөрсдийгөө түүх, байгальтай ойрхон нээлттэй орон зай гэж ойлгуулахыг зорьдог. Ингэх явцдаа өөрсдийн хаягдал усны "ул мөр"-ийг ухамсарлажээ. "Хэрвээ зөвхөн Нью-Йорк хотын хэмжээнд оршуулгын газрууд хэдэн арван акраар хэмжигдэж байгаа гэж бодвол, тэд үйл ажиллагаандаа өчүүхэн хэмжээний өөрчлөлт хийснээр ямар их хэмжээний борооны усыг шингээж, хадгалах боломжтой вэ гэж төсөөл дөө. Энэ бол хувийн байгууллага, хувийн ногоон орон зайд хандах шинэ сэтгэлгээ юм. Манай газар хашаагаар хүрээлэгдсэн ч бид энэ хотын, энэ нийгмийн нэг хэсэг гэдгээ ухамсарлаж байна," гэж Чарап онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих