ХУУЛЬ БУСААР АВСАН ГАЗРЫН 105 ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл газрын хууль зөрчин олгогдсон 105 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын эрхийг хүчингүй болгосон захирамж гаргажээ.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, “Бичиг баримт хууль бусаар бүрдүүлж авсан нийтийн эзэмшлийн зам талбай, төрийн байгууллага, сургууль цэцэрлэгийн эзэмшлийн газрууд ч байна. Ингээд бодохоор нийтийн эзэмшлийн юм шиг тохижуулсан талбай хэнийх ч байж мэдэх дүр зураг харагдаж байна” хэмээн ярьсан юм.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан, “Газрын тухай хууль 2003 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлснээс хойш 26 удаа дуудлага худалдаа явуулсан. 23 газарт нь төсөл сонгон шалгаруулалт хийж олгогдсон. Гэвч бидэнд байгаа мэдээгээр 17.000 газар эзэмшигч, ашиглагч гэрчилгээтэй 90 гаруй мянган хүн өмчилсөн байна. Үүний цаана газрын хууль бус үйл ажиллагаа явагдсан нь тодорхой” гэв.
Газартай холбоотой болон бусад дагалдах хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийг шүүх хяналтын байгууллагуудад шилжүүлсэн гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн юм. Мөн нөгөө талаар Газрын тухай хууль нь эрх зүйн зарим зохицуулалт дутмаг, өөрөө нэлээд дулимаг хууль учраас зөрчлийг дагуулж байгаа аж.
Хүчингүй болгосон газруудад:

 

Сонгинохайрхан дүүрэг
“ХХХ” ХХК 0,2
Цээрэгзэн Отгонбаатар 0,5
Мөнхдалай Одбаяр 0,5
Цэрэндоо Амарсанаа 0,5
Цастконстракшн ХХК 2,6
Сутайн буянт ХХК 0,33
Балдан-Ёндон Бадраххүү 2,0
Гонгор Пүрэврагчаа 2,4
Ноён Гари ХХК 5,0
Ш.Сувдаа, Х.Гантөмөр 2,0
Данхархансул ХХК 0,5
Эко газ ХХК 1,0
Шидэт-Үйлс ХХК 7,0
Эхтонж ХХК 8,0
Ялгуусан ХХК 49,3
Эм Эн Эс Жи ХХК 4,5
Хурын Эх ХХК 1,0
Эрдэнэбат Амарсайхан 1,0
Арвин хайргат орд ХХК 0,96
Нийт 90,49
Сүхбаатар дүүрэг
Д.Идэш 0.018
Амстел ХХК 0.08
Залаат яргайт ХХ 0.05
Л.Сансартуяа 0.02
Нийт 0,168
Баянзүрх дүүрэг
Д.Энхбат 0,07
Нийт 0,07
Чингэлтэй дүүрэг
С.Батсайхан 0.01
З.Бямбажав 0.02
С.Баярсайхан 0.08
С.Гантөмөр 0.01
Ч.Хүнбиш 0.03
Ш.Сэргэлэн 0.06
Нийт 0,22
Сүхбаатар  дүүрэг
А.Зориг 0.034
Саракаду ХХК 0.06
Зотол хаан хайрхан ХХК 0.012
Нийт 0,106
Баянзүрх дүүрэг
Ч.Төгсбилэг 0,51
Эбмат ХХК 0,64
Л.Эрдэнэмөнх 0,13
Г.Лхагвасүрэн 0,0266
Хүрээ инвест ХХК 0,12
Мэргэван ХХК 0,12
Нью тур Сафарис ХХК 0,12
Б.Жаргалсайхан 0,12
Гүйфүрэн ХХК 0,1
Баянгол дүүрэг
Дамбажав Барсболд 0.09
Доит трейд ХХК 0.045
Ойдовсамбуу Баянмөнх / 0.045
Батсүх Оюунчимэг 0.024
Нийт 0,204
Сүхбаатар дүүрэг
Цэнхэр хангай ХХК 0.041
Ц.Энхболд 0.032
Ц.Батбаяр 0.036
Фаст компорт ХХК 0.005
Ц.Мөнхтуяа 0.06
Б.Эрдэнэболд 0.036
Э.Ганболд 0.05
Т.Пүрэвжаргал 0.02
Нийт 0,28
Сонгинохайрхан дүүрэг
Баттрипел ХХК 0,1
Чимэдрэгзэн Дэлгэрмаа 0,5
ЦЭ трейд ХХК 0,1339
Баян констракшн ХХК 0,5
Азийн ирээдүй ХХК 0,2
Нийт 14,339
Баянзүрх дүүрэг
Тугсан ХХК 0.07 га
Х.Батбаатар 0.06 га
Нийт 0,13
Чингэлтэй дүүрэг
С.Цэрэнгүндэгмаа 0,03
Н.Ананд 0,02
Нийслэл өргөө ХХК 0,07
Эрэгнэг ХХК 0,01
Блюскай холдинг ХХК 0,03
Сод газар ХХК 0,02
Суурь элемент ХХК 0,03
Зонне ХХК 0,02
CH трейд ХХК 0,06
Нэшнл рийр ийрт ХХК 0,12
Нийт 0,41
Хан-Уул дүүрэг
Э.Одончимэг 0.068
Сүхбаатар дүүрэг
Тастелроу ХХК 0.023
Нийт 0,023
Сонгинохайрхан дүүрэг
Цэн констракшн ХХК 2,4
Нийт 2,4
Баянзүрх дүүрэг
Эм Би Марал ХХК 0.1 га
Бигги Индустрис ХХК 0.17 га
Нийт 0,27
Баянгол дүүрэг
Талын монгол групп ХХК 0.08
Газар хөгжил нийгэмлэг- Эрхи ХХК 0.012
Койнвол ХХК 0.65
ФС УБ ХХК 0.12
Мон мэс ХХК 0.06
Жи Эйм ХХК 0.15
Авзага трейд ХХК 0.24
Нийт 1,312
Хан-Уул дүүрэг
 БУХО ХХК 4.5
Сүхбаатар дүүрэг
Очир-Ундраа ХХК 0.113
Эйр транс ХХК 0.023
М.Гончиг 0.305
Нийт 0,511
Сонгинохайрхан дүүрэг
Баянжонш ХХК 0,11
Дэжээлэнзул ХХК 0,1625
Нийт 0,2725
Баянзүрх дүүрэг
ЭЭМА ХХК 0.1
Б.Ганжаргал 0,02
Нийт 0,4
Чингэлтэй дүүрэг
Д.Дондог 0,02
Тахилт өндөр уул ХХК 0,04
АУМ ХХК 0,075
Д.Батжаргал 0,12
Баярсконстракшн ХХК 0,03
Юнайтед бизнес ХХК 0,04
Нийт 1,07
Баянгол дүүрэг
Дэмбэрэл Чойжамц 0.03
Николай Чимэдрэгзэн 0.02
Самдан Баярсайхан 0.05
Русский констракшн ХХК 0.06
Уяангебалса ХХК 0.4
Гантехсервис ХХК 0.036
Б.Цогхүү 0.027
Морин-Эрдэнэ трейд ХХК 0.036
Эй Дий Трейд ХХК 0.17
Ц.Түвшинбаяр 0.1
Тогооч Цэрэндагва 0.043
Сүлд-Уул ХХК 0.015
Нийт 0.987 тус тус хүчингүй болжээ.

Хууль бус газар олголтын ажлыг бүрмөсөн таслан зогсоох арга хэмжээ үргэлжлэх аж.
Б.Нарангэрэл

МОНЦАМЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих