БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авахыг Орос эсэргүүцнэ

65hgfdfffdfdНҮБ-ын аюулгүйн зөвлөлийн сүүлийн үед цөмийн туршилт хийсэн БНАСАУ-д хэрэгжүүлэх шинэ хориг арга хэмжээг Орос дэмжих боловч БНАСАУ-тай тогтоосон эдийн засаг худалдааны хэвийн хамтын ажиллагаанд нөлөөлөхийг эсэргүүцнэ гэж Оросын гадаад хэргийн дэд сайд Геннадий Катилов 19-ний өдөр хэлсэн байна.

Тэрээр хэлэхдээ, Оросын тал зарчмын хувьд БНАСАУ-д тавих шинэ хориг арга хэмжээг зөвшөөрч байгаа боловч шинэ хориг арга хэмжээ нь зөвхөн цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх салбар болон БНАСАУ-ын пуужин хөөргөсөн явдалд чиглэсэн байх ёстой гэжээ.

Оросын тал БНАСАУ-ын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны харилцаанд нөлөөлөх хориг арга хэмжээг эсэргүүцнэ. Энэ талаар Орос болон Хятад цаашид нягт харилцана гэж тэрээр хэлсэн байна.

\Р\ china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих