БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авахыг Орос эсэргүүцнэ
НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн сүүлийн үед цөмийн туршилт хийсэн БНАСАУ-д хэрэгжүүлэх шинэ хориг арга хэмжээг Орос дэмжих боловч БНАСАУ-тай тогтоосон эдийн засаг худалдааны хэвийн хамтын ажиллагаанд нөлөөлөхийг эсэргүүцнэ гэж Оросын гадаад хэргийн дэд сайд Геннадий Катилов 19-ний өдөр хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Оросын тал зарчмын хувьд БНАСАУ-д тавих шинэ хориг арга хэмжээг зөвшөөрч байгаа боловч шинэ хориг арга хэмжээ нь зөвхөн цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх салбар болон БНАСАУ-ын пуужин хөөргөсөн явдалд чиглэсэн байх ёстой гэжээ.
Оросын тал БНАСАУ-ын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны харилцаанд нөлөөлөх хориг арга хэмжээг эсэргүүцнэ. Энэ талаар Орос болон Хятад цаашид нягт харилцана гэж тэрээр хэлсэн байна.
\Р\ china radio
URL: