“Мongolian airlines”-д гадаад нислэгийн зөвшөөрөл олгосон хүн нь “Женко” Х.Баттулга

mongolian torМИАТ-ын  захирал асан Ц.Орхон,  “Мongolian airlines” компанийн захирал Ч.Хоролсүрэн нарыг  их хэмжээний мөнгө луйвардсан, яваандаа “МИАТ”-ыг дампууруулах замаар  өөрсдийн компаниа босгож ирэх гэж байсан хэргээр шалгаж буй билээ.  Мөн тэднийг  буруутай гэдгийг нотлох баримт ч   олноор гарч ирч буй аж. ТӨХ-ий дарга асан Д.Сугар ч уг хэрэгт холбогдсон.

 

Тэгвэл  Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Мongolian airlines”   компанийн гадаад нислэгийн зөвшөөрлийг  тухайн үед ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулга сайд  олгосон гэдгийг олонд дэлгэв. Үнэхээр ч Х.Баттулга 2011 онд Баянхонгор аймгийн нислэгийн нээлт болоход оролцож байсан бөгөөд мөн охиныхоо хуримын зочдыг    “Мongolian airlines”-ын онгоцоор зөөж байсан билээ.

Зарим эх сурвалжуудын өгүүлж буйгаар  “Женко” групп “Мongolian airlines”-ын тодорхой хувийг эзэмшиж байгаад байдал бишдэх үед “МАК”-д зарсан гэх яриа ч байдаг аж.

Харин УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд, УИХ-ын гишүүн М.Зоригт нарын “Бодь” групп  мөнөөх будлиантай “Мongolian airlines”-ын хувьцааны дийлэнхийг одоо ч  эзэмшдэг бөгөөд менежментийг нь тус групп гардан гүйцэтгэдэг юм байна.

 

Э.Мягмардорж

Sonin.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих