“Мongolian airlines”-д гадаад нислэгийн зөвшөөрөл олгосон хүн нь “Женко” Х.Баттулга
МИАТ-ын захирал асан Ц.Орхон, “Мongolian airlines” компанийн захирал Ч.Хоролсүрэн нарыг их хэмжээний мөнгө луйвардсан, яваандаа “МИАТ”-ыг дампууруулах замаар өөрсдийн компаниа босгож ирэх гэж байсан хэргээр шалгаж буй билээ. Мөн тэднийг буруутай гэдгийг нотлох баримт ч олноор гарч ирч буй аж. ТӨХ-ий дарга асан Д.Сугар ч уг хэрэгт холбогдсон.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Мongolian airlines” компанийн гадаад нислэгийн зөвшөөрлийг тухайн үед ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулга сайд олгосон гэдгийг олонд дэлгэв. Үнэхээр ч Х.Баттулга 2011 онд Баянхонгор аймгийн нислэгийн нээлт болоход оролцож байсан бөгөөд мөн охиныхоо хуримын зочдыг “Мongolian airlines”-ын онгоцоор зөөж байсан билээ.
Зарим эх сурвалжуудын өгүүлж буйгаар “Женко” групп “Мongolian airlines”-ын тодорхой хувийг эзэмшиж байгаад байдал бишдэх үед “МАК”-д зарсан гэх яриа ч байдаг аж.
Харин УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд, УИХ-ын гишүүн М.Зоригт нарын “Бодь” групп мөнөөх будлиантай “Мongolian airlines”-ын хувьцааны дийлэнхийг одоо ч эзэмшдэг бөгөөд менежментийг нь тус групп гардан гүйцэтгэдэг юм байна.
Э.Мягмардорж
Sonin.mn
URL: