Улстөрчдийн шоуны хөлд хүчгүйдсэн төгрөг буюу инфляци

527-1359337604484714_328577663917801_155808409_nИнфляци  өсөх нь Зас­гийн газарт  ашигтай  болж таарлаа. Засаг төр чадах чинээгээрээ инф­ляци буюу төгрөгийн үнэгүй­дэлтэй тэмцэж байхад ийм зүйл ярих нь ёсонд үл нийцнэ гэж магадгүй. Тэгвэл өнөө­дөр улстөрчдийн сууд­лаа авч үлдэх хамгийн том шоу нь цалин нэмэх, халамж үзүүлэхэд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, төгрөг үнэгүйдэж, бараа бүтээг­дэхүүний ханш өсөхөд төрийн албан хаагчдын цалинг нэмж буйгаа албан ёсоор мэдэгдэж “баатарлаг” үйлсээ тунхаглана. Ханшийн өсөлтөд дарлуулсан ард түмэн үүнийг ариун явдал гэж хүлээн авдаг.
Гэтэл өнөөдөр монгол­чуудын хэдэн хувь нь төрд зүтгэж, төсвийн цалингаар амь зууж байгаа бол. Тө­рийнх­ний цалин нэмэгдлээ гээд хувийн хэвшил, ажил­гүйчүүдэд сохор зоосны нэмэр болохгүй. Харин ч цалингийн сургаар инфляци хөөрөгдөгчид бүр ч баярлан ханшаа буулгах нь бүү хэл сэм, сэмхэн өсгөсөөр ирсэн.
Монголбанкны тооцоо­гоор өнөөдрийн байдлаар инфляци  16.6  хувьтай  гар­чээ.
Үүнийг бүдүүн той­моор тайлбарлавал, иргэн А сард шимтгэл, татвараа төлөөд гар дээрээ 450 мянган төгрөг авдаг. Энэ бол Монголын дундаж давхаргынхны ор­логын хамгийн ерөнхий хэмжээ. Тэгвэл инфляци 16.6 хувьтай байхад 450 мянган төгрөгийн худалдан авах бодит чадвар нь 375.3 мянган төгрөгтэй дүйцнэ.
Тодруулбал, 75 мянга ор­чим төгрөг нь бараа бүтээг­дэхүүний үнийн хөөрөгдлөөс болж огт үнэгүй цаас болон хувирч байна гэсэн үг.
Энэ тохиолдолд Засгийн газар “шуурхай сэргийлэх” арга хэмжээ авч, төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмлээ гэж бодъё. Тэгээд төсвөөс цалинждаг хү­мүүсийн авдаг мөнгө нэмэгдмэгц бэлнээр гүйлгээ хийгчид буюу мах, бензин, гурил тэргүүтэн худалддаг бизнесмэнүүд мөнөөх инф­ляцийг бас л хөөрөгдөж орхино. Эцсийн дүнд нь засагт байгаа улстөрчид ав­рагч баатар болж, цалингаа нэмүүлэгсэд хэлэх үггүй хоцорч, инфляци төгрөгийн чадлыг дахин шавхаж, хувийн хэвшлийнхэн эдгээ­рийн хөлд чирэгдэж үлдэнэ.
Монголбанкнаас гарга­сан тойм судалгаанд инфляцийн дарамт нийгмийн давхарга бүрт ха­рил­цан  адилгүй     нөлөөл­дөг. Бага орлоготой иргэдийн хувьд инфляци өндөр байх үед олсон мөнгөнийхөө 60-80 хувийг зөвхөн хүнсэнд зарцуулж, үлдсэнээр  нь бу­сад хэрэг­цээгээ хангах гэж оролддог. Тэглээ гээд хан­галттай хэм­жээний хоол, зохих шим тэжээл авч чадах­гүй. Өөрөөр хэлбэл, хүнсний зардал ядууст 80 хувийн дарамт болдог байх нь.
Тэгвэл дундаж орлоготой иргэд цалингийнхаа 35-50 хувиар хүнс авдаг. Ха­­­­рин ядууст 80 хувийн да­­рамт болдог инфляци дээд давхаргынханд нэг ба түү­­­нээс бага хувиар л нө­лөөлдөг тухай бичсэн байв. Тэгвэл дээр дурдсан бэл­­­нээр гүйлгээ хийгчид буюу мах, бензин, гурилын монополиуд гэж хэн бэ. Эд­гээрийн эздийг хэн ч харсан хувийн бизнесээ цэ­цэг­лүүлсэн шударга хөдөл­мөрчид. Гэтэл яг үнэндээ тэдэн шиг улстөрчид байх­гүй гэхэд буруудахгүй.
Үүнийг нь тэдний сонгуульд өрсөлдсөн байдлаас харж болно. Өнөөдөр бензин им­порт­логчид дунд шат, шатны сонгуульд нэр дэвшээгүй “цэвэр” нэгэн үлдээгүй. Мах үйлдвэрлэгчид ч ялгаа­гүй. Мөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 50 тэр­­бум төгрөг өгөх гэж сүйд болсон Засгийн газар ша­­тахуун импортлогчдод 130 тэрбумын бага хүүтэй зээ­лийг зүгээр л гаргаад өг­чих­сөн. Нэмэгдэхүүний бай­рыг сольсон ч нийлбэр нь өөрчлөгдөхгүй.
Эцэст нь байртай болох гэж байдгаараа мэрийсэн ч иргэд бахь байдгаараа хоцорчихоод байхад жи­лийн дөрөвхөн хувийн зээл авчихаад ичих ч үгүй ша­та­хууны үнэ нэмсэн луй­вар­чид, инфляци нэрээр ард түмний халааснаас тэр­бум, тэрбумаар нь хумслах төр засаг нийгмийн дүр төрхөд ганц ч сайн зүйл гаргасангүй.
Эх сурвалж: “Өглөөний сонин”

URL:

Сэтгэгдэл бичих