Бондын мөнгөнөөс 340 мянгын санхүүжилтийг хийнэ

Хүний  хөгжил сангаас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ол­гох 340 мянган төгрөгийн санхүүжилтийг өчигд­рөөс эхлэн арилжааны банкуудад байр­шуулсан талаараа Хүн амын хөг­жил, нийгмийн хамгааллын яамнаас мэдээл­лээ.

 

Энэ удаад 340 мянган төгрөгийг “Хаан”, “Хадгаламж”, “Капитал” банкаар дам­жуу­лан олгох бөгөөд энэ  тухай дээрх банкуудаас тодруулахад, “Энэ долоо хоног­тоо санхүүжилт орж ирэх байх.

 

Хэрэв санхүүжилт ороод ирвэл тэр өдөртөө л иргэдэд олгож эхэлнэ” гэв. 326 мянган ахмад настан болон хөгж­лийн бэрхшээлтэй иргэд 340 мянгыг авах бөгөөд шаардлагатай санхүүжилтийг Зас­гийн газрын 1.5 тэрбум ам.дол­ларын бон­дын мөнгөнөөс шийдэхээр болжээ.

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих