Бондын мөнгөнөөс 340 мянгын санхүүжилтийг хийнэ
Хүний хөгжил сангаас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийн санхүүжилтийг өчигдрөөс эхлэн арилжааны банкуудад байршуулсан талаараа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Энэ удаад 340 мянган төгрөгийг “Хаан”, “Хадгаламж”, “Капитал” банкаар дамжуулан олгох бөгөөд энэ тухай дээрх банкуудаас тодруулахад, “Энэ долоо хоногтоо санхүүжилт орж ирэх байх.
Хэрэв санхүүжилт ороод ирвэл тэр өдөртөө л иргэдэд олгож эхэлнэ” гэв. 326 мянган ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 340 мянгыг авах бөгөөд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын бондын мөнгөнөөс шийдэхээр болжээ.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: