Г.Нарансолонго хадмыгаа “хулхидсан” уу?

“Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин Г.Наран­солонгын талаар таагүй мэдээ чих дэлсэв. Тэрбээр нэгэн хамтлагт ажилладаг жүжигчин С.Тэмүүжинтэй гэр бүл зо­хиож, хөөрхөн хүүтэй болсныг хүмүүс сайн мэднэ.

Г.Нарансолонго тэр бүр элдэв асуудалд ороод байдаггүй учир урлагийнхан түү­нийг “цэвэр ариун” гэлцдэг юм билээ. Гэвч “дуугүй хүний доодох нойтон” гэгчээр жүжигчин бүсгүйг анхны нөхрөө га­даа­дад байх хойгуур С.Тэмүүжинтэй жиг ургуул­сан гэх яриа гарчээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар Г.Нарансолонго нөхрөө Австрид байхад хамтлагийнхаа жүжигчин залуутай дотносож, хөл хүнд болсон бө­гөөд хадам ээжээсээ тас нууж байгаад төрсөн аж.

Гэтэл бэрээ эмнэлэгт эргэхээр очсон хадам ээж нь хүүгээс нь огт өөр хүний хүүх­дийг тэвэрч зогсох Г.Нарансолонгыг хараад шоконд оржээ. Ёстой л зүүдэнд ч оромгүй явдалтай нүүр тулсан хадам ээж удалгүй эмнэлэгт хэвтсэн ч бэр нь түү­нийг эргэж ирсэнгүй. Тэр ч бүү хэл, гэдсээ хараахан томроогүй байхад хадам ээжээсээ 10 мянган ам.доллар зээлсэн су­раг­тай. Харин хадам ээж нь “Хүний үрс адилхан. Тэр мөнгийг хүүд нь л өгсөн хэрэг” хэмээн эх хүний уужуу сэтгэлээр хандсан аж.

“Олны үг оргүй биш” гэдэг дээ. Хэрэв дээрх яриа үнэн бол “Х түц”-ийн хөөрхөн Солон­гоо тийм ч “гэмгүй” нэгэн биш байх нь.

 

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих