Г.Нарансолонго хадмыгаа “хулхидсан” уу?
“Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин Г.Нарансолонгын талаар таагүй мэдээ чих дэлсэв. Тэрбээр нэгэн хамтлагт ажилладаг жүжигчин С.Тэмүүжинтэй гэр бүл зохиож, хөөрхөн хүүтэй болсныг хүмүүс сайн мэднэ.
Г.Нарансолонго тэр бүр элдэв асуудалд ороод байдаггүй учир урлагийнхан түүнийг “цэвэр ариун” гэлцдэг юм билээ. Гэвч “дуугүй хүний доодох нойтон” гэгчээр жүжигчин бүсгүйг анхны нөхрөө гадаадад байх хойгуур С.Тэмүүжинтэй жиг ургуулсан гэх яриа гарчээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар Г.Нарансолонго нөхрөө Австрид байхад хамтлагийнхаа жүжигчин залуутай дотносож, хөл хүнд болсон бөгөөд хадам ээжээсээ тас нууж байгаад төрсөн аж.
Гэтэл бэрээ эмнэлэгт эргэхээр очсон хадам ээж нь хүүгээс нь огт өөр хүний хүүхдийг тэвэрч зогсох Г.Нарансолонгыг хараад шоконд оржээ. Ёстой л зүүдэнд ч оромгүй явдалтай нүүр тулсан хадам ээж удалгүй эмнэлэгт хэвтсэн ч бэр нь түүнийг эргэж ирсэнгүй. Тэр ч бүү хэл, гэдсээ хараахан томроогүй байхад хадам ээжээсээ 10 мянган ам.доллар зээлсэн сурагтай. Харин хадам ээж нь “Хүний үрс адилхан. Тэр мөнгийг хүүд нь л өгсөн хэрэг” хэмээн эх хүний уужуу сэтгэлээр хандсан аж.
“Олны үг оргүй биш” гэдэг дээ. Хэрэв дээрх яриа үнэн бол “Х түц”-ийн хөөрхөн Солонгоо тийм ч “гэмгүй” нэгэн биш байх нь.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: