Өлөн элгэн дээрээ архи уух нь нойр булчирхай өвчлөх аюултай

Мэргэжлийн эмч зөвлөж байна.
-    Нойр булчирхай өвдөхөд гарын шуу янгинаж өвдөх зэрэг шинж тэмдэг ажиглагдана.
-    Нойр булчирхай үрэвсэлтэй ихтэй бол нойр муудахаас гадна, хоол шингэхдээ тааруухан болж зовиур шаналгаа мэдрэгдэж эхэлдэг.
-    Нойр булчирхай өвдөх хамгийн гол шалтгаан нь архидалт юм.
-    Нойр булчирхай өвчилсөн үед цээжний зүүн талаар маш хүчтэй хатгуулж өвддөг.
-    Нойр булчирхай өвчилсөн үед доошоо гүйлгэж болно. Ингэхдээ тосорхог шингэн гэхдээ салсархаг бус цусны хольцгүй зүйл гарна.
-    Ходоодны шарх, цөсний чулуутай хүмүүс нойр булчирхай өвчнөөр өвчлөх нь элбэг тохиолдол болох нь батлагдсан.
-    Нойр булчирхай өвчилсөн үед аюулхай орчмоор өвдөж цанхайх байдал илэрнэ.
-    Хоолны шингэц муудаж эвгүй үнэрээр хэхрүүлнэ.
Хэрхэн яаж эмчлэх вэ?
-    Оношоо сайтар тодруулах хэрэгтэй.
-    Элэгний өвчинтэй хавсарсан байвал нэлээд хүндэрсний шинж тэмдэг байж болно.
-    Нойр булчирхай өвчилсөн тохиолдолд эмчийн заавраар үрэвсэл намдаах эм ууна. Мөн хоолны дэглэм барина. Үүнд:
-    Хурц амттай, өөх тос ихтэй хүнснээс шууд татгалз
-    Шөлтэй хоол түлхүү хэрэглэ. Яс чанасан шөлөнд хоол хийж идвэл бүр сайн.
-    Төрөл бүрийн ногоотой хоол тогтмол идэж бай.
-    Хүүхдийн каша идэхэд сайн. Сүүтэй бол бүр ч сайн.
-    Гадил жимс тохирно.
-    Исгэлэн бус тараг, сүү цагаан идээ сайн идэх хэрэгтэй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих