Өлөн элгэн дээрээ архи уух нь нойр булчирхай өвчлөх аюултай
Мэргэжлийн эмч зөвлөж байна.
- Нойр булчирхай өвдөхөд гарын шуу янгинаж өвдөх зэрэг шинж тэмдэг ажиглагдана.
- Нойр булчирхай үрэвсэлтэй ихтэй бол нойр муудахаас гадна, хоол шингэхдээ тааруухан болж зовиур шаналгаа мэдрэгдэж эхэлдэг.
- Нойр булчирхай өвдөх хамгийн гол шалтгаан нь архидалт юм.
- Нойр булчирхай өвчилсөн үед цээжний зүүн талаар маш хүчтэй хатгуулж өвддөг.
- Нойр булчирхай өвчилсөн үед доошоо гүйлгэж болно. Ингэхдээ тосорхог шингэн гэхдээ салсархаг бус цусны хольцгүй зүйл гарна.
- Ходоодны шарх, цөсний чулуутай хүмүүс нойр булчирхай өвчнөөр өвчлөх нь элбэг тохиолдол болох нь батлагдсан.
- Нойр булчирхай өвчилсөн үед аюулхай орчмоор өвдөж цанхайх байдал илэрнэ.
- Хоолны шингэц муудаж эвгүй үнэрээр хэхрүүлнэ.
Хэрхэн яаж эмчлэх вэ?
- Оношоо сайтар тодруулах хэрэгтэй.
- Элэгний өвчинтэй хавсарсан байвал нэлээд хүндэрсний шинж тэмдэг байж болно.
- Нойр булчирхай өвчилсөн тохиолдолд эмчийн заавраар үрэвсэл намдаах эм ууна. Мөн хоолны дэглэм барина. Үүнд:
- Хурц амттай, өөх тос ихтэй хүнснээс шууд татгалз
- Шөлтэй хоол түлхүү хэрэглэ. Яс чанасан шөлөнд хоол хийж идвэл бүр сайн.
- Төрөл бүрийн ногоотой хоол тогтмол идэж бай.
- Хүүхдийн каша идэхэд сайн. Сүүтэй бол бүр ч сайн.
- Гадил жимс тохирно.
- Исгэлэн бус тараг, сүү цагаан идээ сайн идэх хэрэгтэй.
URL: