Зүүн бүсийн хурдан хязаалангууд барианд орлоо
Өнөөдөр буюу 7-сарын 27-нд Зүүн бүсийн уралдаан эхэллээ. Энэ удаад Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, төрийн тахилгат Алтан-Овооны наадамтай давхцаж байгаагаараа онцлог болж байгаа билээ. Хязаалангийн уралдаанаар эхэлсэн зүүн бүсийн даншигт 461 хурдан ажнай мордсоноос:
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат МУМУ Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын зэгэл
- Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Магсарын Нэргүйн хүрэн
- Хөвсгөл аймгийн харьяат “Хөвсгөлийн зам” компанийн Болдбаатарын халиун
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Ёндонсамбуугийн Төгсмандахын халтар
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Г.Чулуунбаатарын хүрэн хязаалан айргийн тавд багтаж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баярлууллаа.
ЭХ СУРВАЛЖ: WWW.TODMAGNAI.MN
URL: