Зүүн бүсийн хурдан хязаалангууд барианд орлоо

Өнөөдөр буюу 7-сарын 27-нд Зүүн бүсийн уралдаан эхэллээ. Энэ  удаад Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, төрийн тахилгат Алтан-Овооны наадамтай давхцаж байгаагаараа онцлог болж байгаа билээ. Хязаалангийн уралдаанаар эхэлсэн зүүн бүсийн даншигт 461 хурдан ажнай мордсоноос:

  1. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат МУМУ Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын зэгэл
  2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Магсарын Нэргүйн хүрэн
  3. Хөвсгөл аймгийн харьяат “Хөвсгөлийн зам” компанийн Болдбаатарын халиун
  4. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Ёндонсамбуугийн Төгсмандахын халтар
  5. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Г.Чулуунбаатарын хүрэн хязаалан айргийн тавд багтаж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баярлууллаа.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TODMAGNAI.MN


URL:

Сэтгэгдэл бичих