Жагаа хилийн чанад руу гүйдэлтэй болжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жар­гал­­­­сайхан тун ч завгүй явна. Тэрбээр өнгөр­сөн өвлөөс хойш зав л гарвал хилийн чанадыг зорих болжээ.

Жагаа өнгөрсөн тавду­гаар сард Япон орныг зорьж, тэндхийн хаврын баярт оролцоод ирсэн. Эх орондоо ирээд долоо ч хонолгүй буурал Европын нэгэн улс руу “Хувийн ажлаар явлаа” хэмээгээд одсон.

Тэрбээр наадмын өмнөхөн эх орондоо ирсэн ч, улсын баяр дуусмагц АНУ-ыг зорин нисчээ.

“Буржгар” Жагааг ийн­хүү хилийн чанад руу гүй­­дэл­тэй болсонд зарим фэн нь ихэд гайхаж, “Өтөлсөн хойноо эхнэрээ сольж, гадаадад гарах нь” хэмээн шивэр авир гэлцээд ч амжсан. Гэвч түүнийг энэ мэтээр хардах нь илүүц аж. Учир нь, угийн хөдөлмөрч Жагаа хилийн чанадад амьдардаг хүүгээ эргэнгээ, эрх чөлөөний оронд амьдарч буй монголчууддаа ая дуугаа өргөхөөр хилийн чанадыг зорьсон гэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих