Жагаа хилийн чанад руу гүйдэлтэй болжээ
Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан тун ч завгүй явна. Тэрбээр өнгөрсөн өвлөөс хойш зав л гарвал хилийн чанадыг зорих болжээ.
Жагаа өнгөрсөн тавдугаар сард Япон орныг зорьж, тэндхийн хаврын баярт оролцоод ирсэн. Эх орондоо ирээд долоо ч хонолгүй буурал Европын нэгэн улс руу “Хувийн ажлаар явлаа” хэмээгээд одсон.
Тэрбээр наадмын өмнөхөн эх орондоо ирсэн ч, улсын баяр дуусмагц АНУ-ыг зорин нисчээ.
“Буржгар” Жагааг ийнхүү хилийн чанад руу гүйдэлтэй болсонд зарим фэн нь ихэд гайхаж, “Өтөлсөн хойноо эхнэрээ сольж, гадаадад гарах нь” хэмээн шивэр авир гэлцээд ч амжсан. Гэвч түүнийг энэ мэтээр хардах нь илүүц аж. Учир нь, угийн хөдөлмөрч Жагаа хилийн чанадад амьдардаг хүүгээ эргэнгээ, эрх чөлөөний оронд амьдарч буй монголчууддаа ая дуугаа өргөхөөр хилийн чанадыг зорьсон гэнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
URL: