Н.Энхбаярт холбогдох хэргийн нотлох баримт хангалттай тул ял авах магадлал өндөр гэнэ

Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал болно.
Үүнтэй холбоотойгоор өчигдөр түүнийг албадан шүүх хуралд оролцуулахын тулд баривчлах гэж байсан ч  тэрээр өөрийн биеэр оролцоно гэдгээ Сүхбаатар дүүргийн шүүхэд бичгээр хүргүүлжээ.

Клиникийн хоёрдугаар эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан үндэслэлээр яллагдагчаар татаад буй юм.

Уг шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр МӨХ-ны гишүүн Н.Шинэн, Г.Ганбаатар, даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар томилогджээ.

Эх сурвалжуудын хэлж буйгаар Н.Энхбаярт холбогдох хэргийн нотлох баримт хангалттай тул ял авах магадлал өндөр гэнэ.

С.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих