Н.Энхбаярт холбогдох хэргийн нотлох баримт хангалттай тул ял авах магадлал өндөр гэнэ
Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал болно.
Үүнтэй холбоотойгоор өчигдөр түүнийг албадан шүүх хуралд оролцуулахын тулд баривчлах гэж байсан ч тэрээр өөрийн биеэр оролцоно гэдгээ Сүхбаатар дүүргийн шүүхэд бичгээр хүргүүлжээ.
Клиникийн хоёрдугаар эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан үндэслэлээр яллагдагчаар татаад буй юм.
Уг шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр МӨХ-ны гишүүн Н.Шинэн, Г.Ганбаатар, даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар томилогджээ.
Эх сурвалжуудын хэлж буйгаар Н.Энхбаярт холбогдох хэргийн нотлох баримт хангалттай тул ял авах магадлал өндөр гэнэ.
С.Сарнай
URL: