Эрхэм гишүүдээс ард түмэн “MCS”-ийн байруудыг нь “нэхэж” байна

-МАН-ын гишүүд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ группээс авсан байруудаа бичихээ мартсан бололтой-

Албан тушаалтнууд хөрөнгө орлогоо юутай ч мэдүүлжээ. Ха­рин жинхэнэ үнэнээр нь бич­сэн нь чухам хэд юм бол оо. “Монголын мэдээ” сонины өчигд­рийн дугаар болон “MMinfo.mn” сайт өчигдрийн ду­гаар­таа албан тушаалтнуудын 2011 оны хөрөнгө орлогын мэ­дүүлгийг бүрэн эхээр нь ний­тэлсэн билээ. Тэгвэл сай­тад орсон мэдүүлгийн дор ун­шигчид цөөнгүй сэтгэгдэл бич­сэний олонхи нь эрхэм ги­ш­үүдээс “MCS”-ийн байрыг нь нэхжээ. Нэгэн уншигч “Ням­дорж сайд 170 саяын орон сууцтай гэж мэдүүлгээ бөг­лөсөн байна. Тэгээд яагаад тү­рээ­сийн байранд амьдардаг бай­на аа” гэсэн бол бас нэ­гэн уншигч “Нямка сайдад тойр­гоос нь гэр олговол таарна” гэ­сэн байна. Бас нэгэн уншигч “Өм­хий новшнууд үхэж байсан ч “MCS”-ээс авсан байраа би­чих­гүй л дээ. Хэрвээ бичвэл би авлига авсан нь үнэн гэдгээ зү­гээр л хэлээд өгдөг юм байгаа биз дээ. Тэгэхээр наадуул чинь эрүү­дэн шүүсэн ч бичихгүй л дээ” гэсэн байх юм. Бас нэгэн ун­шигч “Бадамжунайд юу л байна, мөнгө байдаг гээд бай­сан хоосон шахуу юм байна. Нө­гөө их идсэн юмаа хэний нэр дээр болгочихсон юм бэ” гэж асуу­жээ. Түүнчлэн “MMinfo.mn” сай­тын нэгэн идэвхтэн уншигч “Та­най сайт чинь саяхан л баа­хан байрны эздийг нэрлээд бай­сан даг. Одоо араас нь яваач ээ. Тэр зарласан байрнаас чинь хэн ч алга” гэж зөвлөсөн байна. “Ал­дартай MCS-ийн байрууд нь ал­га болчихоор өөр юу ч байсан нууж болох нь л дээ” гэж нэгэн хүн халагласан нь ч байна.
Энэ мэтчилэн уншигчид олон талаас нь санал бодлоо илэр­хийлсэн байна. Тэдний ингэж асууж, маргаж, бухимдах нь ар­гагүй. Засгийн газрын зарим сайд нар Ж.Оджаргалын MCS груп­пээс байр авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Сайд нар MCS-ээс байр авсан эсэх, ав­сан бол ямар үнээр худалдаж авсан, түрээсэлж байгаа эсэ­хийг хууль хяналтынхан л шал­гаж тогтоох ёстой. Сайд Ц.Ням­дорж телевизийн эфирээр MCS-ийн 300 мянган долларын үнэ­тэй байранд зүгээр л найзын журмаар гуйгаад амьдарч бай­гаа ухааны юм ярьж байсан ч ХОМ-тээ 170 саяын үнэ бүхий орон сууцтай хэмээн бөглөжээ. Бас хаанаас ямар байр гараад ирэв ээ. Арай хоёр хүүхдийнхээ барьсан гэх байшинг булаагаад авчихсан юм биш байгаа. Уг нь Ж.Оджаргал баян баян гэхдээ арай ч 300 мянган долларын үнэ­тэй байрандаа жирийн нэ­гэн сайдыг өрөвдөөд үнэгүй суул­гана гэж юу байхав дээ. Тэнэг хүн ч үүнд итгэхгүй. Түүнчлэн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт ХОМ-тээ гурван орон сууцтай гэж мэ­дүүлээд нэг тэрбум 960 саяар нийтэд нь үнэлсэн байна.
Жи­рийн иргэдийн амьдардаг гурван өрөө орон сууц “үсрээд” л 100 саяын үнэтэй. Тэгвэл 300 гаруй сая төгрөгийн үнэтэй гурван байртай гэхээр эргэлзээ төрөөд байгаа юм. Ямар өндөр үнэтэй хауснууд вэ.  УИХ-ын ги­шүүн Ц.Мөнх-Оргилын 1.5 ху­вийг нь эзэмшдэг байсан MCS-ээсээ авсан гэх байр нь 750.000 ам.доллар буюу тэрбум орчим төгрөгийн үнэтэй тансаг байр гэсэн. Тэгвэл Ц.Мөнх-Оргил ги­шүүний нэр дээр зургаан орон сууц байдаг бөгөөд нийтэд нь хоёр тэрбумын өртөгтэй гэж мэ­дүүлжээ.  Тэгэхээр MCS-ийн­хэн Эрдэс баялаг, эрчим хүч­ний сайдыг нь Хууль зүйн сайд асныг, одоо байгаа сайдыг нь ч бас “худалдаад авчихсан” уу, хахуульдаад авчихсан уу гэд­гийг одоо л шалгах хэрэгтэй бо­лох нь. Авлигатай тэмцэх газ­­рынхан юуны тулд хөрөнгө ор­­логын мэдүүлэг авдаг билээ. Одоо л энэ 76-гаас “но”-той гэгд­дэг нөхдийг нэрсийнх нь дэс дарааллаар дуудаж байцаах хэрэгтэй. Дуудаад ирэхгүй бол “дивандаж” байгаад ирүүлэх хэрэгтэй. Тэд үнэхээр л ийм өн­дөр үнэтэй олон байр, байшин ху­далдаж авсан юм бол ямар эх үүс­вэрээр худалдаж авсныг нь шал­гах хэрэгтэй.
Энэ удаагийн ХОМ-т дурьд­санаар Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн жилийн орлого 40 саяар буурч, харин гэр бү­лийнх нь орлого 17 саяар нэ­мэгдсэн бай­на.  Ерөнхий сайд С.Бат­бол­дын өөрийн орлого энэ жил 51 сая болсон бол өмнөх жилд 193 сая 339 мянган төгрөг бай­жээ. Харин түүний гэр бүлийн ор­ло­го 96 сая байсан бол энэ жил 151 сая төгрөг болсон хэмээн мэдүүлсэн байна.  Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн өөрийнх нь орлого 33 сая 807 мянган төгрөг болж өссөн бөгөөд өн­гөрсөн жил 18 сая 849 мянган төг­рөгийн орлоготой байжээ. Гэр бүлийнх нь орлого тав да­хин нэмэгдсэн дүнтэй байна. Энэ мэтчилэн төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хө­рөн­гө орлогын мэдүүлэгт ихээ­хэн өөрчлөлт орсон гэж бо­лохоор байна. Д.Балдан-Очир ги­шүүн ганц муу “Лексус”-тай байс­наа нэмж “Ланд-200”-тай бол­сон байхад Б.Бат-Эрдэнэ авар­гын 345 бод мал үржиж 400 болсон, кёкүшюзан гишүүн Д.Бат­баяр ч энэ жил 76-гаас хам­гийн баянаар дахин тодорч бай­на. Тэрбээр дан хонь ямаа нийл­сэн 1000 гаруй малтай байс­наа бараг хагас мянган бод­той болж баяжсан байх жи­шээтэй. Бас хоёр ч машин нэмж худалдаж авсан байна.
Энэ жилийн ХОМ-т нэг л зүйл нэмэгдсэн байна. Энэ бол УИХ-ын гишүүд уул уурхайн баялгаас хувь хүртэж эхэлсэн явдал. Тухайлбал, УИХ-ын ги­шүүн Л.Гансүх, Х.Наранхүү, Д.Хаян­хирваа, Ч.Хүрэлбаатар, Ц.Цэн­гэл,  Ж.Энхбаяр, М.Энхболд,  нар “Эрдэнэс Тавантолгой”-ноос хувь хүртэж, Д.Батбаяр “Уорлд майнинг”-ийн 15 хувь, Б.Чой­жилсүрэн “Сауд гоби коэл транс”-ын 50  хувь, “Сауд гоби блейк гоулд” ХХК-ийн 100 хувь эзэмшдэгээ мэдүүлжээ.  Түүнч­лэн УИХ-ын 76 гишүүнээс Ц.Эл­бэгдорж, Д.Дэмбэрэл, П.Ал­тангэрэл, Э.Бат-Үүл, Ц.Бат­баяр, С.Баяр, Л.Болд, С.Лам­баа, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ж.Энхбаяр, З.Энхболд нар хөл дүүжлэх хувийн унаа­гүй, улсын машинаар ажил ал­баа залгуулдаг бол хамгийн үнэ­тэй машинтай эрхмүүдээр Х.Бат­тулга /лимузин хаймер/, Ш.Сай­хансамбуу /форд-305/, Сү.Бат­болд /Рэнж ровер/, С.Баяр­цогт /Рэнж ровер/, кёкүшю­зан гишүүн Д.Батбаяр /Хам­мер эйч/-ээрээ баярхаж бай­на. УИХ-ын эрхэм гишүүдээс нийт­дээ 18 хүн хувьдаа “Лек­сус”-тай бол Д.Загджав гурван ширхэг “Лексус”, Н.Ганбямба хоёр ширхэг ийм хүлэгтэй юм байна. Бас эднээс 25 хүн “Ланд”-аар гангардаг юм байх. Энэ мэтчилэн эрхэм гишүүд хө­рөн­гө орлогоо мэдүүлжээ.
Авлигатай тэмцэх газар төрийн өндөр албан тушаалт­нуудын хөрөнгө орлогын мэ­дүүлгийг олон нийтэд ийнхүү зар­лалаа. Нийтдээ 58251 албан ту­шаалтан хөрөнгө орлогоо мэ­дүүлэх ёстойгоос 25 албан ту­шаалтан хугацаанаасаа хоцорч, 64 албан хаагч хөрөнгө орлогоо мэ­дүүлээгүй байна. Гагцхүү АТГ-ынхан жил бүр авдаг ХОМ-ийн мөрөөр хэр үнэн зөв мэ­дээлснийг нь эргэн нягталж шалгадаг байх хэрэгтэй дээ.

Б.ЦЭЛМЭГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих