БСШУ-ы сайд асан Н.Болормаа хүн дайрчээ
БСШУ-ын сайд асан Н.Болормаа өчигдөр 16.00 цагийн үед хүүхэд дайрсан гэх мэдээлэл гарлаа. Хэргийн талаар тодруулахад Замын цагдаагийн газарт тухайн осолтой холбоотой дуудлага ирээгүй гэж мэдэгдсэн.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр сайд асан “93-53” гэсэн улсын дугаартай бараан өнгийн бага оврын жийп машинтай замын хөдөлгөөнд оролцож байх үедээ 15 настай охиныг дайрчээ. Осол Хан-Уул дүүргийн нутаг Зайсан дахь “Seoul royal county” хотхоны ойролцоох уулзварт гарсан гэнэ. Эх сурвалжийн хэлснээр осол гарсан даруйд Н.Болормаа охиныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ. Түүнчлэн Н.Болормаа сайд энэ жил их барцадтай байгаа бололтой. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэрэг задрах юм бол хамгийн түрүүнд Н.Болормаа чирэгдэж магадгүй аж.
Тэрбээр нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга байх үедээ буюу 2007 оны есдүгээр сарын 6-нд нийслэлийн өмчит “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудалд хувийн хэвшлийн хөрөнгө оруулах сонгон шалгаруулалтыг явуулж, дүнг танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярт зөвшөөрсөн байдаг.
Түүгээр ч барахгүй аравдугаар сарын 17-нд дахин тогтоол гаргаж “Өргөө” зочид буудлыг хувьчилж нийслэлийн өмчид 25 хувийг үлдээгээд, харин 75 хувийг “Хар дун” компанид шилжүүлж хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэсэн байдаг гэнэ.
Д.Бат
mminfo
URL: