БСШУ-ы сайд асан Н.Болормаа хүн дайрчээ

БСШУ-ын сайд асан Н.Болор­маа өчигдөр 16.00 ца­гийн үед хүү­­хэд дайрсан гэх мэ­дээ­лэл гар­­лаа. Хэргийн талаар тод­руу­ла­­хад Замын цагдаагийн газарт ту­­хайн осолтой холбоо­той дууд­ла­г­а ирээгүй гэж мэдэгд­сэн.

Гэх­дээ эх сурвалжийн мэдээлс­нээр сайд асан “93-53” гэсэн улсын ду­гаартай бараан өнгийн бага ов­рын жийп машинтай замын хө­­дөл­гөөнд оролцож байх үедээ 15 настай охиныг дайрчээ. Осол Хан-Уул дүүргийн нутаг Зай­сан дахь “Seoul royal county” хот­­хоны ойролцоох уулзварт гар­­с­ан гэнэ. Эх сурвалжийн хэлс­­нээр осол гарсан даруйд Н.Бо­­лор­­маа охиныг  Гэмтэл со­гог судлалын үндэсний төвд хүр­гэ­­жээ. Түүнчлэн Н.Болормаа сайд энэ жил их барцадтай байгаа болол­той. Учир нь МАХН-ын дарга Н.Энх­баярт хол­богдох хэрэг зад­­рах юм бол хамгийн түрүүнд Н.Бо­­лор­маа чирэгдэж магадгүй аж.

Тэрбээр нийслэлийн ИТХ-ын тэр­­гүү­­лэг­ч­дийн дарга байх үедээ буюу 2007 оны есдүгээр сарын 6-нд нийслэлийн өмчит “Өргөө”, “Дүн­­жин­гарав” зочид буудалд ху­­вийн хэвшлийн хөрөнгө оруу­лах сон­гон шалгаруулалтыг явуулж, дүнг та­нилцуулахыг Нийс­лэ­лийн Засаг дарга бөгөөд Улаан­баа­тар хотын захирагч Ц.Бат­баярт зөвшөөрсөн байдаг.

Түү­гээр ч барахгүй аравду­гаар са­рын 17-нд дахин тогтоол гарг­аж “Өргөө” зочид буудлыг хувь­чилж нийслэлийн өмчид 25 ху­вийг үлдээгээд, харин 75 хувийг “Хар дун” компанид шилжүүлж хам­тар­сан компани байгуулахаар шийдвэрлэсэн байдаг гэнэ.

Д.Бат

mminfo


URL:

Сэтгэгдэл бичих