Шүлэг уншвал гацахаа болино
Ээрч гацах зовлон дэлхийн нэртэй олон хүнд тохиолдсон боловч тэд өөрсдийн уйгагүй зориг тэвчээр хөдөлмөрийн үр дүнд энэ зовиураасаа ангижирдаг байжээ.
- Эхлээд өөрийгөө ямар ч үед сандардаггүй тайван байдалд сургаж, сэтгэлээ жолоодож сурах хэрэгтэй. Хамгийн гол нь өөртөө итгэх итгэл
- Хүссэн үедээ булчин шөрмөсөө суллах дасгалыг өглөө бүр хийнэ
- Та баруун гар, хөлөө суларч байна гэж бод. Таны хүссэнээр тийм мэдрэмж төртөл хугацаа хэрэгтэй. Гэхдээ та уйгагүй хичээллэсний эцэст өөрийгөө хүссэн үедээ тайвшруулж чаддаг болно
- Таны хийх ёстой чухал зүйл бол түргэн хэллэг. Өдөрт 5-10 удаа түргэн хэллэг хэлж заншаарай
- Толинд харж байгаад уран зохиолын хэсгээс цээжээр унших дасгал хий
- Өдөр бүр шүлэг унш
- Уран гоё үгээр ярьж сурах. Хүний хэлснийг өөрийнхөөрөө найруулан хэлж сурах. Энэ бүхний эцэст та ээрч гацахаа болино.
mongolnews.mn
URL: