Шүлэг уншвал гацахаа болино

Ээрч гацах зовлон дэлхийн нэртэй олон хүнд тохиолдсон боловч тэд өөрсдийн уйгагүй зориг тэвчээр хөдөлмөрийн үр дүнд энэ зовиураасаа ангижирдаг байжээ.

  1. Эхлээд өөрийгөө ямар ч үед сандардаггүй тайван байдалд сургаж, сэтгэлээ жолоодож сурах хэрэгтэй. Хамгийн гол нь өөртөө итгэх итгэл
  2. Хүссэн үедээ булчин шөрмөсөө суллах дасгалыг өглөө бүр хийнэ
  3. Та баруун гар, хөлөө суларч байна гэж бод. Таны хүссэнээр тийм мэдрэмж төртөл хугацаа хэрэгтэй. Гэхдээ та уйгагүй хичээллэсний эцэст өөрийгөө хүссэн үедээ тайвшруулж чаддаг болно
  4. Таны хийх ёстой чухал зүйл бол түргэн хэллэг. Өдөрт 5-10 удаа түргэн хэллэг хэлж заншаарай
  5. Толинд харж байгаад уран зохиолын хэсгээс цээжээр унших дасгал хий
  6. Өдөр бүр шүлэг унш
  7. Уран гоё үгээр ярьж сурах. Хүний хэлснийг өөрийнхөөрөө найруулан хэлж сурах. Энэ бүхний эцэст та ээрч гацахаа болино.

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих