Ардчиллаас фашист дэглэмд шилжиж байна
АНУ-ын Сенатын төлөөлөгчдийн танхимын гишvvн Рон Пол “Америкийн удирдлага ардчилсан зарчмуудаас ухарч, аажмаар фашист системийг бvрдvvлж байна.Тэд фашизмын зарчмуудыг хvлээн авч байгаагаас удахгvй манай эх орныг том бизнесмэнvvд Засгийн газартай хамтран удирдах нь. Манайд иргэдийн эрхийг зөрчдөг, дарангуйллын дэглэм тогтож магадгvй” хэмээн мэдэгдлээ.
Рон Пол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшvvлэхээр нам дотроо анхан шатны сунгаанд оролцож байгаа юм. Тэрбээр дээрх мэдэгдлийг Миссури мужид өөрийн дэмжигчдийн өмнө цуглаан дээр хийжээ. Гэхдээ одоогоор Рон Пол биш харин Рик Санторум, Митт Ромни нар энэ сунгаанд тэргvvлэх магадлалтай байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: